НийгэмЭдийн засаг

Хүүхдийн цэцэрлэгүүдэд шинэчлэлт хийх цаг болсон

Энэ бүсгүйг Ундрал гэдэг. 3 хүүхдийн ээж. Австрали улсад магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр бизнесийн удирдлагаар төгсөж ирээд мэргэжлээрээ Олон Улсын байгууллагад ажиллаж байгаад энэ жилээс “Боролдойн гэр” нэртэй цэцэрлэг байгуулж, хүүхдүүдийн нас биеийн онцлогт тохирсон өвөрмөц арга барилаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Мэдээж илүү сайжруулах олон төлөвлөгөө байгаа гэж ярьж байлаа.

Залуухан хэрнээ 3 хүүхдийн ээж, бас тэдний 2 нь цэцэрлэгийн насных болохоор энэ ээжийн хувьд хүүхдээ өсгөхдөө сонирхолтой зарчим баримталдаг болжээ.

“Хүүхдэд хүүхэд байх эрх чөлөөг нь олгож, нөхцөлийг нь бүрдүүлж, чөлөөтэй сэтгэн бодох, хөгжих, инээд хөөртэй байх бололцоог хангах нь эцэг эхийн хамгийн чухал үүрэг гэж тэр боддог. Ялангуяа өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь дугуйлан сургалтын төвүүдэд их хамруулж шахдаг санагддаг. Би хувьдаа боловсрол маш чанартайгаар олгогдох ёстой ба бага насны хүүхдүүд яг тухайн нас насны хөгжил онцлогтоо тохирсон сургалт хичээлүүд сурах нь зөв гэж боддог. Мөн сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэгт хүүхэд хүүхдээрээ байж, аливаа шаардлага, дарамтаас ангид, хамгийн гол нь хүнлэг зөв хүн болж төлөвших нь чухал гэж боддог. Үүнээс гадна, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, орчин, эргэн тойронд буй хүмүүсийн харилцаа хүүхдийн хүмүүжил хүн болох үйл явцад хамгийн их нөлөө үзүүлдэг гэдэг баримтлалаар хүүхдүүдээ өсгөж байна” гэж тэр ярьжээ.

Таны бодол...

Hits: 48

Back to top button