НийгэмЭдийн засаг

Та ипотекийн зээлтэй бол таны хамтран зээлдэгчээр бүртгүүлсэн хүн 6%-ийн зээлд хамрагдах боломжгүй

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг 6% болгох асуудал хэлэлцэгдэж, Барилга хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан тооцоо судалгаан дээр ажиллаж эхэлжээ.

МАН 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг 6% болгоно гэж амлалт өгсөн бөгөөд ирэх сард багтаж энэ ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Гэвч албан бус мэдээллээр өнгөрсөн хугацаанд ипотекийн зээл авсан иргэдэд энэ хөнгөлөлт хамаарахгүй, харин шинээр зээл авах иргэдэд л үйлчлэх зохицуулалттайгаар яригдаж байгаа сурагтай.

Хэрэв энэ албан бус мэдээлэл үнэн бол ипотекийн зээлийн хүүний бууралт сонгуулийн шоу төдий зүйл болж өнгөрөх бөгөөд 6%-ийн зээлийг ердөө 5,000-6,000 орчим иргэн л авах боломжтой гэж банкныхан тооцоолж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад орон сууцны 8%-ийн ипотекийн зээлд хамрагдсан 75,000 гаруй иргэн байдаг. Эдгээр 75,000 иргэний гэр бүл, эсвэл ипотекийн зээлд хамтран зээлдэгчээр бүртгүүлсэн ах дүү, төрөл төрөгсөд нь дахин ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байдаг бөгөөд энэ тооцооллоор болон банкны зээлийн шалгуурыг давж гаран 6%-ийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо маш цөөн байх тул хэрэв ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан 75,000 орчим иргэнд хамаарахгүй бол зээлийн хүүний энэхүү бууралт иргэдэд үр дүнгээ өгсөн арга хэмжээ болж чадахгүй гэдэг нь тодорхой байгаа билээ.

Таны бодол...

Hits: 352

Back to top button