Зурхай

Ном айлтгалуудаа цахимаар захиалдаг болсон. Дөрвөн уулын сан гэхэд л 500₮

Сүүлийн үед гэрээсээ, ажлаасаа ер нь байгаа газраасаа ойр зуурын ном айлтгалуудаа цахимаар захиалаад төлбөр тооцоогоо хийчихдэг болсон. Календарь дээрээс өдөр судар харж байгаад шинийн 3, 8, 15, 25 гээд гол гол өдрүүдийн өмнөхөн айт руу ороод хэрэгтэй ном заслуудаа сонгоод төлбөр тооцоогоо онлайнаар хийчихдэг их амар юм байна.

Дөрвөн уулын сан, Цагаан дарь эх зэрэг номууд 500₮, хийморийн сан 1000₮ гээд тус бүрдээ үнэ ханштай, сонголт хийхэд ч амар байсан. Бас захиалсан ном заслынхаа ямар утга агуулгатайг бас харчихаж болдог нь зүгээр санагдаад байгаа.

Буян номын улсууд булхайтай зүйл хийхгүй байлгүй дээ. Ямар ч гэсэн захиалсан ном чинь уншигдлаа гээд гар утсанд мессэж ирээд байдаг шүү. Та цахим айлтгал гээд хайлт хийхэд гараад ирнэ дээ.

Таны бодол...

Hits: 239

Back to top button