Эрүүл мэнд
Хандалттай

Даралтны эмээ жамц давсаар солиорой

Энэ аргыг хэрэглээд даралтны эмийг атга атгаар нь уудаг байсан олон хүн эрүүл болсон бодит жишээ олон байгаа. Таны ойр тойронд даралт нь ихэсдэг, даралтны эм байнга уудаг хүн байдаг бол хүний биед элдэв хоргүй, байгалийн эко бүтээгдэхүүнээр даралтаа хэрхэн буулгаж, илаарших тухай мэдээд аваарай.

Улаан, ягаан өнгөтэй, том жижгээрээ хайрган чулуу шиг жамц давс энэ эмчилгээнд илүү тохирно. Гадуур захаар хямдхан байдаг жамц давснаас 2-3 кг-ийг авсан байхад та хэдэн жилдээ даралтны эм уухгүйгээр даралтаа буулгаж чадна.

Эмчилгээний арга маш хялбар. Орой бүр зурагт үзэж эсвэл ном сонин гарчиглах зуураа хайрган чулуу хэлбэртэй давсаа гутлын цаасан хайрцагны таг эсвэл дөрвөн талаараа хүрээтэй ямар нэгэн хэвтээ саванд жигдхэн асгаад 15-20 минут нүцгэн хөлөөрөө гишгээрэй. Давс хөлийн улнаас толгой хүртэл өгсөөд байсан даралтыг өөртөө уусгаж, хэвийн байдалд оруулна.

Савтай давсаа та асгарахааргүй орчинд хадгалаад бүтэн жилийн турш өдөр бүр ашиглаж, эх орныхоо байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнээр өвчнөө эмчилж, бас энерги авах боломжтой.

Анхааруулах зүйл: Даралт огцом багасах магадлалтай тул жамц давсан дээрээ 20 минутаас илүү хугацаагаар гишгэхгүй байхыг зөвлөе. Мэдээж тууштай байснаар та илүү үр дүнд хүрнэ.

Энэ аргыг туршихдаа даралтаа хэмжээд давсан дээр 20 минут гишгэснийхээ дараа дахин даралтаа үзээд хэдээс хэд болж буурснаа бичээрэй.

Танд амжилт хүсье!

#Эрүүл_амьдаръя

Таны бодол...

Hits: 2566

Back to top button