UncategorizedЭдийн засаг

Мах авах бол 05:00 цагаас өглөөний 09:00 цагт амжуулаарай

Орон нутгаас мах тээвэрлэж ирсэн автомашинуудыг шөнө 02:00 цагаас эхлэн “Хүчит Шонхор” зах оруулж эхлэх бөгөөд бараа бүтээгдэхүүний түгээлтийн машинууд 04:00 цагаас орно. Харин худалдааны бүх заалууд 05:00-09:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр боллоо.

Маргааш өглөөнөөс буюу 2020 оны 11-р сарын 19-ний өдрөөс ихэнх хүнсний захууд болон томоохон худалдааны төвүүд 05:00-09:00 цагуудын хооронд ажиллахаар болж байна.

Хэрэв та мах авах гэж “Хүчит Шонхор” зах орохоор төлөвлөж байгаа бол дээрх цагийн хуваарийг анхаарах хэрэгтэй боллоо.

Коронавирусийн тархалтаас сэргийлж улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорионы дэглэмийг сахиж байгаа энэ онцгой нөхцөлд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Хүчит шонхор” болон бусанд хүнсний захууд р 2020 оны 12-р сарын 01-ний өдөр хүртэл шөнийн цагийн хуваариар ажиллах юм байна.

Орон нутгаас мах тээвэрлэж ирсэн автомашинуудыг шөнө 02:00 цагаас эхлэн “Хүчит Шонхор” зах оруулж эхлэх бөгөөд бараа бүтээгдэхүүний түгээлтийн машинууд 04:00 цагаас орно.

Харин худалдааны бүх заалууд 05:00-09:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр боллоо.

 

Таны бодол...

Hits: 50

Back to top button