Нийгэм

ЭМЯ-ны мэдээллийг өдөр бүр хүргэдэг энэ 2 эмэгтэйд талархал илэрхийлье.

Эмэгтэйчүүд харахад эмзэг ч гэсэн эрчүүдийг хэд нугалах тэсвэр тэвчээртэй гэдгийг харуулсан тод жишээ энэ хоёр эмэгтэй болж байна. Тэд насаар тийм ч залуу улс биш. Тэдний насны хүмүүс өвчин хууч хэлээд, эсвэл залхаад өдөр бүр явдаг хэвлэлийн хурлуудыг алгасвал алгасаж болохоор хугацаа өнгөрлөө.

Харин энэ хоёр эмэгтэй Коронавирусийн халдварыг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал хийгдэж эхэлсэн тэр өдрөөс өнөөдрийг хүртэл жил гарангийн хугацаанд нэг ч өдөр, нэг ч эфир таслалгүйгээр үүрэгт ажлаа нэр төртэйгээр хийж явааг хараад бахархах сэтгэл төрж байгаагаа нуух юм алга.

Монгол хүний, тэр тусмаа монгол эмэгтэй хүний тэсвэр хатуужил, ажилдаа үнэнч зан чанар, тангараг өргөсөн эмч хүн ар гэр, үр хүүхдээ умартан үүрэгт ажлаа хэрхэн нэр төртэйгээр гүйцэтгэдгийг үлгэрлэн харуулж байгаа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нартаа талархал илэрхийлье.

 

Таны бодол...

Hits: 170

Back to top button