Эдийн засаг

Гэр хорооллынхон түлшээ багасгаж тень ашиглаж байгааг буруутгах боломжгүй юм.

ЭХЯ цахилгааны хэрэглээг зохицуулах түр журам гарган засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна.

Өчигдөр ерөнхий сайдын мэдэгдлийн дараагаас баярласан иргэдийн тог болон усны хэрэглээ нэмэгдсэн байна. Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүргүүдийн захын хороонуудад хэд хэдэн газар гэмтэл гарсныг ачаалал хэтэрснээс болсон гэж таамаглаж байна.

Тогны хэрэглээг 0₮ болгосонтой холбоотой гэр хорооллынхон түлшээ багасгаж тенээр халаах явдал их гарч байгаа ч үүнийг буруутгах боломжгүй юм. Гол нь илүү хэрэглээ хийх хэрэггүй, халаагуураа залгах үедээ залгаад, салгах үедээ салгахын анхааруулж байгаа юм.

УБЦТСтанцын мэдээгээр зөвхөн өчигдрийн байдлаар нийслэлийн гэр хорооллын цахилгаан ачаалал 18 хувиар нэмэгдсэн бөгөөд нисэх, Яармаг чиглэлд 54 хувийн, зуслан чиглэлд 31, Дэнжийн 1000, Долоон буудал 16 хувийн ачааллын өсөлт өгсөн байна.

Мөн Эрчим хүчний яамнаас цахилгааны үнийг чөлөөлсөнтэй холбоотойгоор цахилгаан станцуудын хүчин чадлаас хэтэрсэн хэрэглээ үүсэх магадлалтай байгаа тул цахилгааны хэрэглээг зохицуулах түр журам гарган засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Таны бодол...

Hits: 21

Back to top button