Хүмүүс

Жүжигчин Амараа, дуучин Наки, дуучин Сэрчмаа нар Христийн шашин шүтдэгээ зарлалаа

Тэд "Мэндэлсний баярын тоглолт" хэмээх концертонд оролцон хөтөлж, дуулжээ.

Энэ жилийн Христмасын баяраар буюу 12-р сарын 24-ний орой 25-р суваг, NTV, Боловсрол суваг, UBS телевизүүдээр гарсан “Мэндэлсний баярын тоглолт” хэмээх концертоор жүжигчин Амарсайхан, хөгжмийн продюссер, дуучин Наки, дуучин Сэрчмаа нарыг христийн шашинтан гэдгийг Монголчууд баттай мэдэж авлаа.

2015 оноос хойш жил бүр Христмас_Аялгуу буюу Христийн Мэндэлсний баярын тоглолтыг бэлтгэн үзэгчдэд хүргэж ирсэн байдаг юм байна. Гэхдээ энэ жилийн хувьд онцгой сайхан боллоо гэж Христчид өөр хоорондоо ярилцацгааж байна.

Энэ удаагийн “Мэндэлсэний баярын тоглолт”-ыг Миракл студи бэлтгэсэн бөгөөд энэ удаагийнх шиг ийм олон хүний оролцоотой, ийм өндөр чанартай, ялангуяа олон сувгуудаар зэрэг цацагдаж байгаагүй билээ.

Таны бодол...

Hits: 1219

Back to top button