Нийгэм

Цэргийн бүртгэлдээ утсаар залгаж бүртгүүлээрэй

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 2021.01.13-2021.01.27-ныг дуустал явагдах гэж байна.

Жил бүр явагддаг цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд маргаашнаас эхэлж 2021.01.13-2021.01.27-ныг дуустал явагдах гэж байна.

Энэ жил “Ковид-19” цар тахал гарсан онцгой нөхцөл байдал үүссэн учраас иргэдийг олноор нь цуглуулахгүйгээр цаасан суурьтай цэргийн бүртгэлийг явуулахаар болсон байна.

Иймд иргэд заавал оршин суугаа хороондоо очиж бүртгүүлэх шаардлагагүй, оршин суугаа дүүргийнхээ Цэргийн штаб болон хорооныхоо утсанд холбогдож цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг.

Таны бодол...

Hits: 4

Back to top button