UncategorizedЭрүүл мэнд

Монголд өвөлжиж буй Коронавирусийн онцлог

Манайд байгаа Ковид-19 вирус Монголчуудын зочломтгой занд уусаж их гэр бүлсэг болжээ. 

Монголд ирээд 3 сар гаруй болж байгаа коронавирус дэлхийн бусад орнуудад илэрсэн коронавирусаас ихээхэн онцлогтой байгааг ЭМЯ-наас зарлалаа.

Манайд байгаа Ковид-19 вирус улс орны нөхцөл байдал, оршин суугчдын амьдралын хэв маягт богино хугацаанд уусаж, их гэр бүлсэг болсон юм байна.

Бусад орнуудад гэр бүлийн хүрээнд халдвар тарахдаа дунджаар 2.5 хүн халдвар авч байгаа бол манайд хамгийн багадаа нэг гэр бүлийн 4 гишүүнд, бүр зарим тохиолдолд 10 хүнд халдвар тараасан жишээ гарчээ.

Нийт халдвар авсан 1469 хүнээс 10 орчим хувь нь 0-10 насны хүүхэд байна. Хүүхдүүд ээж аав, ах эгч гээд гэр бүлийн гишүүдээс халдвар авч байна. Өчигдөр гэхэд 10 ам бүлтэй айлын гэр бүлийн 2 хүн халдвар авч, давтан шинжилгээгээр бусад 8 гишүүнээс нь халдвар илэрчээ.

Коронавирусаас хайртай хүмүүсээ хамгаалж, маскаа зүүж, зайгаа баримталж, хувийн ариун цэврийг сайтар сахина уу.

Таны бодол...

Hits: 9

Back to top button