ДэлхийЭрүүл мэнд

Коронавирусийн хүний биед үлдэх сөрөг нөлөө удаан хугацаанд үргэлжилж байна

Халдварын анхны голомт болох Ухань хотын эмнэлгүүдэд эмчлүүлсэн өвчтөнүүдээс судалгаа авчээ

Коронавирусний халдварын анхны голомт болох Ухань хотын эмнэлгүүдэд эмчлүүлсэн өвчтөнүүдээс харахад коронавирусний хүний биед үлдэх сөрөг нөлөө удаан хугацааны турш үргэлжлэх тохиолдол нэлээд ажиглагджээ.

Хятадын эрдэмтэд энэхүү халдвараар өвчилсөн 1700 гаруй хүнийг удаан хугацааны турш ажиглаж судалсан бөгөөд 76 хувьд нь эмнэлгээс гарсны дараа коронавирусээс үүдэлтэй шинж тэмдэг, зовиурууд үргэлжилсээр байсан гэж мэдэгдлээ.

Коронавирусний халдвар авсан эдгээр хүмүүс эмчлүүлж эдгэрсэн ч гэсэн 6 сарын дараа ядрах, нойр нь хулжих шинж тэмдгүүд мэдрэгдсэн хэвээр байжээ.

Энэ судалгаагаар Хятадын эрдэмтэд, судлаачид коронавирусний хүний биеэнд үлдэх сөрөг нөлөө, ул мөр удаан хугацааны турш арилахгүй байх тохиолдол байгаа гэдгийг сануулж байна.

 

 

Таны бодол...

Hits: 16

Back to top button