НийгэмХүмүүс

Тэдэнд хүүхэд насыг нь үлдээ, томчууд аа!

Гадаа гарч болохгүй гэртээ гүйж болохгүй хүүхэд насыг алгасах уу?

22:00 цагаас хойш дээд айлын хүүхдүүд үймүүлж, дуу чимээ гаргалаа гэж цагдаад дуудлага өгдөг хүмүүсийг бурхан ивээг.

Тэд нэг бол үр хүүхэдгүй, нэг бол хэзээ ч үр хүүхдээ хайрлаж байгаагүй гэсэн үг.

Тэгээд ч энэ тохиолдолд эцэг эхэд нь хариуцлага тооцох боломжгүй гэдгийг ЦЕГ-аас албан ёсоор мэдээлсэн.

“Цагдаагийн байгууллагаас “Шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн” гэж хариуцлага тооцож байгаагүй. Мөн хариуцлага тооцох ч боломжгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргагч нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд хариуцлага хүлээлгэдэг” гэж тэд хариулж байна.

Эцэг эхэд нь хариуцлага хүлээлгэсэн цөөн тохиолдол байгаа. Гэхдээ энэ асуудлаас болж хөрш айлынхантайгаа маргалдаж хэрүүл зодоон үүсгэж асуудлыг хүндрүүлсэн ганц нэг тохиолдол.

Хуулиндаа “Хэрэв эцэг эх нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хариуцлага хүлээнэ” гэж байдгаас хүүхдээ гүйлгэсэн гэж хариуцлага хүлээлгэх заалт байхгүй шүү. Мэдээд аваарай.

Зөрчлийн тухай хуулийн нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог зүйл заалт бий. 

huggies.com

Таны бодол...

Hits: 6

Back to top button