БоловсролДэлхийХүмүүс

Сургамжит түүх: УХААНТ ЭЭЖ ХҮҮГЭЭ АГУУ ХҮН БОЛГОСОН НЬ

Америкийн хамгийн суут хүмүүсийн нэг Томас Эдисоны амьдралын бодит түүх

БЯЦХАН ТОМАС СУРГУУЛЬД ОРООД 3 САРЫН ДАРАА БАГШИЙНХАА ӨГСӨН НЭГЭН ЗУРВАСЫГ ЭЭЖДЭЭ АВЧИРЧ ӨГЧЭЭ.

ЭЭЖ НЬ ЗУРВАСЫГ УНШААД ИХЭД УЙЛЖЭЭ. ТЭГЭЭД ХҮҮДЭЭ БАГШ НЬ ИЙМ БИЧИГ ӨГЧ ЯВУУЛЖЭЭ МИНИЙ ХҮҮ “ТАНЫ ХҮҮ ХЭТЭРХИЙ СОДОН УХААНТАЙ УЧРААС БИДЭНД СУРГАХ ХЭМЖЭЭНИЙ ЧАДВАРЛАГ БАГШ АЛГА. ИЙМД ХҮҮХДЭЭ СУРГАХ АСУУДЛЫГ ТА ӨӨР ДЭЭРЭЭ АВНА УУ” ХЭМЭЭН ЧАНГААР УНШИЖ ӨГЧЭЭ.

ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРСӨӨР ТОМАС ЭДИСОН ДЭЛХИЙД НЭРЭЭ ДУУРСГАЖ АМЕРИКИЙН ХАМГИЙН СУУТ ХҮМҮҮСИЙН НЭГ БОЛЖЭЭ.

ЭДИСОН НЭГ ӨДӨР ХУУЧИН БИЧИГ БАРИМТУУДАА ҮЗЭЖ БАЙГААД САНАМСАРГҮЙ БАЙДЛААР НУГЛАРЧ ХУУЧИРСАН НЭГЭН ЗАХИАГ ОЛЖ АВААД УНШААД ИХЭД УЙЛАВ.

ТҮҮНИЙ БАРЬСАН ЦААСАН ДЭЭР “ТАНАЙ ХҮҮ ОЮУН УХААНЫ ХОМСДОЛТОЙ ТУЛ БИД ТАНАЙ ХҮҮГ ЦААШИД СУРГАХ БОЛОМЖГҮЙ ” ГЭЖ БИЧСЭН БАЙЖЭЭ.

ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА ЭДИСОН ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭРТЭЭ “ТОМАС АЛВА ЭДИСОН БОЛ ОЮУН УХААНЫ ХОМСДОЛТОЙ ХҮҮХЭД БАЙСАН БОЛОВЧ АГУУ ЭЭЖИЙНХЭЭ ХҮЧИНД ЭРИН ЗУУНЫХАА АГУУ ЭРДЭМТЭН БОЛСОН ХҮН ЮМ” ХЭМЭЭН БИЧИЖ ҮЛДЭЭЖЭЭ.

ТҮҮНИЙ АМЖИЛТ БОЛ ЭХ ХҮНИЙ АГУУ ХАЙРААР БҮТЭЭГДСЭН АГУУ ГАЙХАМШГИЙН НЭГ ЮМ.

Таны бодол...

Hits: 90

Back to top button