ХүмүүсЭдийн засаг

Ж.Сүхбаатар шинэ Ерөнхий сайдад айл өрхүүдэд цагаан сар тэмдэглэх мөнгө олгохыг сануулав.

Ж.СҮХБААТАР шинэ Ерөнхий сайдад “ЦАГААН САРЫН ҮЕЭР АЙЛ ӨРХҮҮДЭД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ”-г сануулав.

Өчигдөр буюу 2021.01.27-ны өдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Орлогогүй болсон айл өрхүүдийн асуудал шинэ Ерөнхий сайдад хамгийн эхэнд тавигдана. Шулуухан хэлэхэд, Цагаан сарын үеэр хүүхдийн мөнгөнөөс гадна айл өрхүүдэд мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Энэ бол шинэ Ерөнхий сайдын эхний даалгавар.

Айл өрхөд хамгийн багадаа 300 мянган төгрөг өгөх шаардлага байна гэж үзэж байгаа. Энэ асуудлыг шинэ Засгийн газар анхаарч үзэх хэрэгтэй” гэж сануулсан юм.

2020 оны 11-р сарын 11-нээс хойш 3 сар шахуу ажилгүй, орлогогүй гэртээ сууж хөл хорионы дэглэм сахисан Монголчууд үнэхээр банкны зээл байтугай хоногийн х оолоо залгуулахад хүндхэн байгаа шүү.

Ёс бэлэгдлээ бодсон ч сар шинээр идээ будаа элбэг дэлбэг биш ч гэсэн айл бүр махтай, сүүтэй байхын тулд орлогогүй болсон айл өрхүүд, ААН-үүдэд мөнгөн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа билээ.

Таны бодол...

Hits: 31

Back to top button