НийгэмЭдийн засаг

Төсвийн мөнгөөр тансагладаг албан тушаалтнуудыг АЦАН ШАЛААНД оруулсан шийдвэр…

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар он дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь төсвийн мөнгөөр тансагладаг албан тушаалтнуудыг ацан шалаанд оруулж байна.

Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагуудаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд он дуустал үр ашиггүй зардлуудаа танаж, батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэхийг Засгийн газраас даалгасан.

Мөн дээрх шийдвэрээр төрийн байгууллагууд 10 сарын турш цалин хөлс нэмэхгүй, шагнал урамшуулал олгохгүй, шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байхаар болоод байна.

Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх, цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй, захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхийг ч мөн тус шийдвэрийн дагуу хориглолоо.

Мөн албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээгээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгожээ.

Таны бодол...

Hits: 5

Back to top button