УрлагХүмүүс

Төрийн соёрхолт Д.Болдыг хэн хайлгуулсан бэ?

Д.Болдыг "Сураггүй алга болсон" хэмээн эрэн сурвалжилжээ.

ЕГ-ынхан өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг “Сураггүй алга болсон” хэмээн эрэн сурвалжилж байгаагаа вэб сайтнаа нийтэлж олон нийтэд зарласан тухай мэдээлэл өчигдөр олныг гайхшруулаад авлаа.

Энэ шуугианаар зарим нь хайртай дуучиндаа ямар нэгэн муу зүйл тохиолдсон юм болов уу гэж сандралдаж байсан ч хэргийн эзэн өөрөө цахим хуудсандаа “Би гэртээ зурагт үзээд л хэвтэж байна” гэж бичсэнээр гайгүй намжив бололтой.

Яг юу болсон бэ? гэвэл…

Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны хэргийн шүүхэд “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдод холбогдуулан 2020 оны 5-р сард нэхэмжлэл иржээ. Уг нэхэмжлэлийн дагуу ХУД-ийн шүүхээс дуучин Д.Болдод зарлан дуудах хуудас илгээсэн ч дуучин өөрийн хаяг дээрээ байгаагүйгаас цагдаагийн байгууллагад “эрэн сурвалжил” гэсэн бичиг илгээгдсэн юм байна.

Хаяг дээрээ байгаагүй хүнийг буруутай ч бай буруугүй ч бай эрэн сурвалжлах хуулийн зүйл заалт байдаг гэж тэд тайлбарлаж байгаа. Ингээд л шүүхээс ирсэн бичгийн дагуу дуучин Д.Болдыг “Сураггүй алга болсон” хүний тоонд оруулж эрэн сурвалжил эхэлсэн юм байх.

Д.Болдыг эрэн хайлгуулсны учир нь реклам сурталчилгаа хийлгэсэн төлбөрөө гүйцэт төлөөгүйгээс гүйцэтгэгч байгууллага нь хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл өгснөөс үүдэлтэй байжээ.

Таны бодол...

Hits: 8

Back to top button