БүсгүйчүүдГэр ахуйХүмүүс

Солонгон аашт нялх охиноо халуун плитканы дэргэж зогсоож халамцуу лайв хийсэн үү?

Солонгон аашт өнгөрсөн бямба гарагийн орой таван шимт ургамлын цайныхаа лайвыг хийхдээ нялх охиноо хажуудаа зогсоон халуун плитка руу гар хөлийг нь дүрүүлчих гээд ямар хэцүү байв аа.

Лайвыг үзэж байсан олон ээжүүд энэ тухай бичиж, хүүхдээ холдуулаач ээ, гараа түллээ шдээ гэж байсан ч Солонгон аашт “Та нар цайныхаа мэдээллийг ав” гэж загнах зандрахын дундуур хэлж байсан нь олон хүнийг гайхшруулж Анандаг халамцуу байгаа юм байна гэсэн дүгнэлт хийсэн байх.

Бас нэг хардлага төрүүлсэн зүйл нь тайлбарыг дэргэдээс нь бүтээгдэхүүнээ сурталчлуулж байгаа компанийн хүн хийж, харин Анандаа бараг дүрсээ л ашиглуулсан гэж болно. Ганц хоёр нэмэлт тайлбар дундуур нь хийснийг эс тооцвол түүний яриа, түүний тайлбар бараг гараагүй билээ.

Бичсэн комментуудын дунд “Хүүхдээ холдуулаач ээ, хүүхэд л юм чинь дараа нь ганцаараа байхдаа халуун плитка руу гараа хийнэ шдээ, би хүүхдийнхээ гарыг ингэж түлж байсан болохоор хэлж байна, харахаас нүд хальтираад байна” гэж хүртэл хэлж байсан ч Солонгон аашт бүсгүй энэ удаа бүсгүйчүүдийн зөвлөгөөг огтхон ч хүлээж авсангүй.

Таны бодол...

Hits: 24

Back to top button