Боловсрол

Увс аймаг элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 500,000₮-өөр урамшуулна

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2021/05/14-НИЙ ӨДРИЙН А/269 ДУГААР ЗАХИРАМЖААР ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН АМЖИЛТААР УРАМШУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА.

Элсэлтийн ерөнхий шалгалтад тухайн судлагдахуун бүрээр 800 оноо авсан суралцагчийг 500,000 төгрөгөөр,

Тухайн судлагдахуунаар олон суралцагчийг чанартай сургах боломжийг бүрдүүлэх зорилгоор бэлтгэсэн нэг багшийг 800 оноо авсан суралцагч нэг бүрээр тооцож 200,000 төгрөгөөр,

Тухайн судлагдахууны хэмжээст онооны дунджаар аймагт 1-3 дугаар байрт шалгарсан багшийг үндсэн цалингийн 30-50 хүртэл хувиар

Сургуулийн хэмжээст онооны дунджаар аймагт 1-3 дугаар байрт шалгарсан сургуулийн захирал, ахлах ангийн сургалт хариуцсан сургалтын менежерийг үндсэн цалингийн 30 хүртэл хувиар,

Тухайн судлагдахууны хэмжээст онооны дунджаар улсад 1-3 дугаар байрт шалгарсан Боловсрол, соёл урлагийн газрын арга зүйчийг үндсэн цалингийн 30 хүртэл хувиар тус тус тооцож олгоно гэсэн байна.

Таны бодол...

Hits: 13

Back to top button