ДэлхийЗасгийн газарЭдийн засаг

Япон Улс Монголчуудыг хүлээн авахгүй гэдгээ албан ёсоор зарлажээ.

Япон Улс Монголчуудаас жийрхэж, хүлээн авахаас татгалзлаа.

Дотооддоо коронавирусийн халдварыг алдсан, тухайн бүс нутгаас иргэдийг хүлээн авахад өндөр эрсдэлтэй гэж үзсэн улс орнуудын тоонд Монгол улс хэдийнэ орсон билээ.

Япон улс халдварын эрсдэл өндөр гэж үзсэн долоон улсын иргэдийг маргаашнаас эхлэн (2021.05.21) хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг албан ёсоор гаргажээ.

Японы хэвлэл мэдээллийн газруудын нэрлэж байгаагаар уг жагсаалтад Монгол, Камбож, Шри Ланк, Сицил, Сент-Луис, Зүүн Тимор улсууд багтсан байна.

Уг шийдвэр дээрх улсуудаас ирж байгаа Япон улсын иргэдэд үйлчлэхгүй бөгөөд халдвар хамгааллын нарийн шалгуурын дор нутагтаа ирэх боломжтой гэжээ.

Токио хотод халдварын тоо нэмэгдэж байгаагийн улмаас Японы засгийн газар цар тахлын онц байдлаа тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгаад байгаа билээ.

Таны бодол...

Hits: 14

Back to top button