БүсгүйчүүдГоо сайханХүмүүс

Нас чацуутнууд яагаад ийм ялгаатай харагдаж байгаагийн НУУЦ ШАЛТГААНЫГ мэдмээр байна уу???

Нас чацуу гурван эмэгтэйн зургийг та харж байна. Тэд энэ жил 55 нас хүрч байгаа.

Энэ зургийг хараад нэг л зүйлийг ойлгосон. Үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө ажил ажил гэж гүйгээд өөрийгөө хөсөр хаявал баруун гар талынх шиг, олсон авснаа зөвхөн өөрийнхөө гоо сайханд зарцуулаад байвал зүүн гар талынх шиг болно шүү.

ТОП МОДЕЛЬ ОДГЭРЭЛ

Хийдэг ажил нь “Өөрийгөө арчлах”. Загварын тайзан дээр сайхан алхаж бусдад гоё харагдах. Мөнхийн залуу топ модель маань нүүр царай, бие галбираараа ажил хийж мөнгө олдог төрлийн эмэгтэйчүүдийн төлөөлөл.

Түүн шиг зөвхөн өөрийнхөө гоо сайханд анхаараад ажил хийлгүй өдөржингөө фитнес, салонд өнжиж амьдрах хувь заяа тэр бүр хүнд олдохгүй л дээ. 55 нас хүрчихээд 30-тай бүсгүй шиг харагдаж яваа топ моделийг бахархахаас өөр аргагүй.

ЖҮЖИГЧИН ОДОНЧИМЭГ

Ажил хийж амьдралаа ч залгуулдаг, гоо сайхандаа ч анхаардаг ажилсаг тэвчээртэй ээжүүдийн төлөөлөл бол эгдүүтэй хөөрхөн Одноо жүжигчин билээ.

Гол нь өөрөө байгалиасаа суурь сайтай, царай зүс гайгүй болохоор маш амархан засал авдаг байх. Бас байнга тайзан дээр гардаг, эфирт нүүр царайгаараа бусдыг ухааруулдаг болохоор жирийн эзэгтэй биднээс илүү толиотой харагдах нь аргагүй ээ.


ТЭМЦЭГЧ БААСАН ЭГЧ

Ажил ажил гэж яваад өөрийгөө зүгээр л хаячихсан. Гоо сайхан, өмсөх зүүхдээ анхаарах сөхөөгүй зүтгэсэн. Ингээд бодохоор улс төр, нийгмийн төлөө том үйлсийн төлөө эмэгтэй хүний гоо сайхнаа золиосолсон хүн гэвэл яалт ч үгүй Баасан эгчийг л хэлнэ.

Эцэст нь цорын ганц үнэн бол та өөрийгөө яаж үнэлнэ, амьдрал бас л яг түүн шиг таныг үнэлдэг юм байна. Тиймээс өөрийгөө хайрла, эмэгтэйчүүд минь ээ!!!

Таны бодол...

Hits: 27

Back to top button