Засгийн газарУлс төр

Монголчууд тэргүүн хатагтайгаар их л “цангасан” бололтой, У.Хүрэлсүхийн эхнэр хаачсан нь сонирхол татаж байна

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүх хоёр охины хамт өглөө эрт 07:40 цагт 48-р сургууль дээр очиж саналаа өгчээ. Түүний бага охин энэ жил 18 нас хүрч буй бөгөөд анх удаа саналаа өгч байгаа юм байна.

У.Хүрэлсүх нэр дэвшигчийг охидтойгоо ирснийг харсан зарим нь эхнэр нь хаачаа вэ гэж шивэр авир хийн ярилцаж байсан юм.

Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны хөрөг нэвтрүүлгүүдээс хамгийн Монголчуудын хамгийн их таалсан тэргүүн хатагтай байж болмоор санагдсан гэргий бол яалт ч үгүй У.Хүрэлсүхийн эхнэр билээ. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй энэ эмэгтэйн даруухан хэрнээ үнэнч яриа хөөрөө, байр байдал нь эр нөхөрт нь итгэл хүлээлгэх бас нэг давуу тал болсон байж мэдэх.

Нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж буй бөгөөд өчигдөр зөөврийн хайрцгаар саналаа өгсөн.

Харин С.Эрдэнэ өнөөдөр Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн санал авах байранд саналаа өгнө.
Саналаа өгсний дараа нэр дэвшигч У.Хүрэлсүх “Энэ жил улс тунхагласны 100 жилийн ой, төрт ёс үүссэний 2230 жилийн ой, НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой гээд олон сайхан тэгш ой давхацсан жил болж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа нь бэлэг дэмбэрэлтэй байна. Хоёр өдөр хур бороо орлоо. Өнөөдөр нар мандлаа. Монголын ард түмэн төрийн тэргүүнээ сонгохоор сэтгэл өндөр байна.

Бидэнд олон баялаг байгаа. Байгалийн баялаг байна. Монголын ард түмэн маань өөрсдөө баялаг. Ард түмний оюун санааны баялаг. Үүх түүх, соёл, бичиг үсэг байна. Олон баялгийн эзэн байх ёстой.


Нэр дэвшигчиддээ сонгуульд нь амжилт хүсье. Д.Энхбат эмнэлэгт байгаа. Хурдан эдгэрээд эмнэлгээс гараарай. Өвчин хэлж биш хийсэж ирдэг. Коронавирусийг монголчууд бид хамтдаа даван туулж гарах ёстой. Хүний эрүүл мэнд хамгийн чухал. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхны хүсье. С.Эрдэнэ даргад сонгуулийнх нь ажилд амжилт хүсье.

Монголын ард түмэн үндэсний дээлээ өмсөөд гоёж ирж саналаа өгдөг. Монголын ард түмний сайхан үнэт зүйл. Ард түмэндээ амжилт хүсье. Сонгуульдаа идэвхитэй оролцоорой” гэжээ.

Таны бодол...

Hits: 21

Back to top button