Үзэл бодол

Сэтгүүлч Б.Отгоны ТЭВЧЭЭР ТАСАРЧЭЭ. Энэ бол таны ажлын үр дүн гэжээ.

Сэтгүүлч Б.Отгон Монгол Улсынхаа ерөнхийлөгчид ханджээ

Сүйрч байна!!! Сүүлийн 5 жил удирдсан та минь хаачив аа!!!

Цэргийн хувцсаар гоёмтгой , “эх орны төлөө зүтгэе “ гэж ёсломтгой, таавчиктай эмэгтэй таарвал огцорчихдог уярамтгай, амь насаа алдахаас айхгүй гэж тунхагламтгай, чөмөг,цөцгий яримтгай хурандаа У.Хүрэлсүх та ингэхэд хаана байна вэ?

Таны сонгогчдоос 600 гаруй халуун амь тасарлаа. Эхнээсээ эмнэлгийн тусламж авч чадахгүй үүдэн дээр амьсгал хурааж байна.

Олон айл өрх орлогогүй болж үнийн өсөлтөд сөхөрч байна.

Энэ бол таны ажлын үр дүн. Учир нь та 2016 оноос хойш бүтэн 5 жил Шадар сайд- Ерөнхий сайд- Намын дарга- Ерөнхийлөгч. Монголын хамгийн том албан тушаалыг ганцаараа ээлж дараалан хашлаа. Ковидын хууль гэж батлаад урьд хожид хэнд ч байгаагүй эрх мэдлээр их наядуудыг захиран зарцууллаа. Үр дүнгээ өнөөдөр хар.

Эцэст нь ард түмэн чинь наадам хийнэ, үгүй гэж талцаад талбай дээр гарч байна. Эв нэгдлийн илэрхийлэгч та ийм үед галын шугам дээр гарч ирэх зориггүй,шийдвэрлэх мөчид шилрээд алга болчихдог та бол үнэндээ цэргийн хурандаа биш. Улсын ерөнхийлөгч бүр биш.Ердөө л увайгүй намчин,цагийн аясаар хувирдаг хамелон.

Ялсан ерөнхийлөгч санаатай юм бол ядаж дуугараач!! Ямар хуурамч, хулчгар юм бэ?
“Хоосон сав дуу чангатай
Хуурамч хүн хэлбэр ихтэй”

Би танд зориулж зүйр үг зохиочихлоо. Болох уу?

Сэтгүүлч Б.Отгон 2021.07.05

Таны бодол...

Hits: 13

Back to top button