СпортСэтгэл хөдлөм

Молом минь одоо хадаг сүүгээ бариад ээжтэйгээ уулзахад бэлд дээ. Удахгүй сайхан мэдээ сонсох болтугай.

Тегран хотоос Сайед Моллайн ээж Лутайн ярилцлага шуугиан тарьж эхэллээ. 

Токио 2020 олимпийн наадмын жүдо бөхийн 81 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Монгол улсын бөх Сайед Моллай буюу Моломын ярилцлага дэлхий нийтээр түгэж, монхор хүүгийн маань ээж удтал уулзаагүй хүүгийнхээ тухай сураг чимээ сонсоод баяртай байгаа ажээ.

Иран улсын Тегран хотод суугаа Сайед Моллайн ээж Лутайн сэтгэгдэл барууны хэвлэлүүдэд бичигдэж  шуугиан тарьж эхэллээ.

Иран улсын Тегран хотод суугаа Сайед Моллайн ээж Лутайн сэтгэгдэл барууны хэвлэлүүдэд бичигдэж  шуугиан тарьж эхэллээ.

Түүний ээжээс нэгэн сэтгүүлч маш богинохон хэмжээний яриа авч чаджээ. Моллайн ээж ингэж ярьсан байна:

Өчигдөр миний хүү Токиогоос “Энэхүү олимпын мөнгөн медалиа Иран улсад суугаа гэр бүлийнхэндээ зориуллаа гэж хэллээ. Бид хүүгээ харалгүй, үнсэлгүй хоёр жил болжээ. Түүнтэй холбоо барих ч бололцоо байхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Бид хүүгээ Чингис хааны Монгол хэмээх өргөн уудам нутагт сайхан сэтгэлт ард түмний дунд байгааг олимпийн ачаар мэдэж авлаа. Хүү минь “Монгол Улсын тамирчин” гээд зурагтаар гарч байсан” гэжээ.

Хүний л эх хойно хүүгээ хаана яваа бол, яажшуухан аж төрж байгаа бол гэж сэтгэлээ чилээж л явдаг байлгүй дээ.

Иран залуугийн манай улсын нэрийг өндөрт өргөсний хариуд Саеид Моллайгийн гэр бүлийг Монголд урихаар албаны хүмүүс хөөцөлдөж эхэлсэн байна. Хаа байсан Иранаас 2 жил уулзаагүй гэр бүлийнхэн Монгол Улсад маань уулзаж элгээ дэвтээх нь дээ.

Молом минь хадаг сүүгээ бариад ээжтэйгээ уулзахад бэлд дээ. Удахгүй сайхан мэдээ сонсох болтугай!

Таны бодол...

Hits: 77

Back to top button