Спорт

Тэр дөнгөж 24-тэй, бас нялх үрээ орхин байж явсан. 147кг-ийг өргөсөнд тооцоорой. Өмнөөс чинь нулимс бүрхээд уйлчихлаа!!!

Бахархаж байна, охин минь!

Тэр дөнгөж 24-тэй, бас нялх үрээ орхин байж явсан. БАХАРХАЖ БАЙНА, ОХИН МИНЬ

“Токио-2020” олимпийн хүндийг өргөлтийн тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчн М.Анхцэцэгтээ итгэл тавьж байсан ч түүнийг яаж хичээж, яаж зүтгэж байгааг хараад сэтгэл урагдах шиг боллоо.

Эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жинд Мөнхжанцангийн Анхцэцэг “А” хэсэгт хүчээ сорьж огцом өргөлтөөр 110 кг-ийг өргөсөн. Түлхэлттэй өргөлтөд анхны захиалгаа 138 кг-аар өгсөн боловч 140 кг болгож дээшлүүлсэн.


Эхний оролдлогоор захиалгаа өргөсөн ч тооцсонгүй. Хоёр дахь оролдлогоос өмнө захиалгаа 142 кг болгосон. Яаралгүй түлхээд өргөлөө. Гурав дахь захиалгаа 147 кг өгсөн.

Нялх биетэй шахуу байж өөрөөсөө 2 дахин хүнд төмөр яаж өргөхөв дээ, яасан ч агуу сэтгэл вэ?

Чи өөрийгөө өргөсөнд тооцоорой. Өмнөөс чинь нулимс бүрхээд дагаад уйлчихлаа!!!

13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангаж, Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн М.Анхцэцэгийн маань хувьд хүндийн өргөлтийн спортын дэлхийн түүхийг гайхшруулах замнал дөнгөж эхэлж л яваа шүү, дүү минь

Таны бодол...

Hits: 8

Back to top button