ЗөвлөгөөЭрүүл мэнд

Попит буюу стресс тайлдаг тоглоомоор тоглож байгаа хүүхдэдээ заавал үзүүлээрэй.

Попит буюу ст.р.е.с.с тай.л.а.г.ч гэдэг энэ тоглоом бараг хүүхэд бүхэнд байгаа. Бага насны хүүхдүүд хуруугаар дардаг хэсгийн дарж цоолж бөөрөнхий хэсгийг авсан байгаа харагддаг.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тоглож байх үед нь анзаарч харж, анхаарал болгоомжтой хандаарай. Нүдний эмнэлгийн эмч энэ тоглоомтой холбоотой анхааруулгыг цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Хүүхдийн сониуч зангаар тоголдог тоглоомныхоо бөмбөгөр хэсгийг нүдэн дээрээ тавьсан байна. Ашгүй эмнэлэгт хурдан ирж авахууллаа, эмнэлэгээс хол газар удвал энэ резинэн материал нүдийг хөхөж шигдэх аюултай! Хүүхдүүдээ гэнэтийн осол гэмтлээс хамгаалж сануулга анхааруулга тогтмол өгөөрэй, эцэг эхчүүдээ! гэжээ.

Энэ охины хувьд нүдээ гоё өнгөтэй харагдуулах гээд тасарсан хэсгийг нүдэндээ сонирхоод хийчихсэн юм байна. Харин буцааж авч чадсангүй. Резинэн материалтай учраас хөхөж, хүүхэд өөрөө буцаагаад авах бараг л боломжгүй гэнэ.

Иймд та бүхэн хүүхдэдээ сайтар анхааруулж, попитээр тоглохдоо урж цоолохгүй, гэмтэхгүй байхыг сайтар анхааруулаарай.

Таны бодол...

Hits: 37

Back to top button