БоловсролЗөвлөгөөСэтгэл хөдлөм

Залуус минь аав ээжээс чинь илүү чамайг хайрлах хүн байдаггүй юм. Үүнийг заавал унш!

Заримдаа болж бүтэж байгаа юм юу ч үгүй мэт, байгаа сайхан бүхэн чинь огт хэрэггүй зүйл мэт санагдах үе байдаг. Харин цаг хугацаа өнгөрсөн хойно, харамсаад ч буцаж үл ирэхээр болсон хойно л бид ямар нандин, ямар үнэ цэнтэй зүйл өөрт чинь байсныг ухаардаг. 

Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнийн хүүхэд залууст хандан бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Ухаарал

Аав ээжийн загнаж, үглэдэг нь ядаргаатай санагддаг уу? Гэрээсээ хурдан явах юмсан ч гэж боддог уу? Байнга л ингэ, тэг, тэгчээч гээд л суулгахгүй байна уу?

Тухайн үeдээ л хэцүү болохоос дараа бол аав ээжийн чинь зааж, сургасан бүхэн алтнаас үнэтэй байдаг юм. Гоё хэлчихгүй, чамайг үг авахгүй байх вий гэж үргэлж үглэж дуулж, ядаргаатай байдаг юм.

Би ч загнуулж, үглүүлж өссөн. Ямар ядаргаатай юм бэ гээд их боддог байсан. Гэвч тэр хоёрын минь хэлсэн бүхэн миний амьдралын зам болсоор.

Аавын сургаал алт, Ээжийн сургаал эрдэм.  Тэгээд:

Харин чи өөрөө хүүхэдтэй болохоор хэлэхгүй бол болохгүй, үглэхгүй бол ойлгохгүй юм шиг, загнахгүй бол сурахгүй юм шиг санагддаг юм.

Тиймээс өсвөр насны “хүүхдүүддээ” хэлэхэд аав ээжийн байгаа дээр бүхнийг сураад, үзээд, мэдээд ав. Тэд чиний л төлөө үглэж, загнаж байгаа мөртлөө бүхнээ зориулдаг юм.

Чамайг айлын эхнэр болоход чинь хэрэг болно гээд гоё бай, цэвэрхэн бай гэж байгаа юм. Чамайг айлын нөхөр болно гээд хатуужилтай, ухаантай бай гэж сургадаг юм.

Нээх муухай загнаж байгаа мөртлөө цай хоол дөхүүлээд өгдөг ээжийгээ өрөвд, хайргүй юм шиг хөлсөө дуслуулан ажиллах аавыгаа хүндэл.

Аав ээжгүй хичнээн хүүхэд бий билээ дээ. Хэрэв тийм найз байгаа бол тэднийг ойлгож, хайрла. Тусал, дэмж. Тэгээд хамтдаа хичээлээ давт. Хамтдаа унш, тогло. Сайхан сэтгэлийн хариу тус чиний амьдралын замд цэцэг болон ургадаг юм.

Мэдээж сэтгэлд хургасан гомдол хэцүү л дээ. Гэхдээ тэрийгээ өдрийн тэмдэглэл хөтлөн, гадагшлуул.

Аав ээждээ гомдоод яах ч билээ. Хичээл зүтгэлийг аав ээж биш чи өөрөө өөртөө л олж авдаг юм. Хичээж зүтгэсэн хүнд, амьдрал олон шагналаа харамгүй өгдөг юм.

Ямар гоё гоё шагнал байдаг гээч. Юм бүхэн учиртай. Цаг хугацааны эрхээр хөгширч байгаа тэднийгээ уучилдаг ажээ.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Таны бодол...

Hits: 19

Back to top button