Засгийн газарЭдийн засаг

Ш.ДАВААДОРЖ: Оюук, Ёндон гэх дүүрчихсэн хоёр дуракт сануулчихья! Аль 5 дугаар сараас эхлээд Роснефть сануулсан бна шүү дээ!

“Өнөөдөр” сонин, “Үндэсний мэдээ”, “Засгийн газрын мэдээ” гээд өдөр тутмын сонинуудын удирдах албан тушаалд олон жил ажилласан, одоо ч ажиллаж байгаа нэрт сэтгүүлч Шатарбалын Даваадорж шатахууны хомсдолтой холбоотой өнөөдрийн нөхцөл байдлыг мэргэжлийн хүний нүдээр бодитоор олж харж чухам үнэнийг бичжээ.

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа хатуухан нийтлэлийг оруулжээ.

2011 онд Оросууд шатахууны нийлүүлэлтээ яг өнөөгийнх шиг зогсооход Д.Зоригт сайд Роснефтийн үүдийг бараг хагас сар сахиж суугаад асуудлыг эерэг шийдүүлээд ирж байсныг Оуюк, Ёндон гэх дүүрчихсэн хоёр дуракт сануулчихья! Арай ч дээ! Оюун-Эрдэнэ ээ!

Танай Засгийн газарт аль 5 дугаар сараас эхлээд Роснефть сануулсан бна шүү дээ! Бензин нийлүүлэлт тасалдана шүү гэдгийг! Тиймээс одооноос асуудлыг анхааралдаа авцгаая гэсэн албан бичиг олноор ирүүлсэн байх юм.Чи яагаад юу ч хийсэнгүй бэ?

5 сараас хойш ЗГ-аас Оросуудад ямар ч хариу өгөөгүй юм бна шүү дээ! Тэр ч бүү хэл тийшээ явж байх төсөв алга гэсэн байх юм дурак минь ЧИ!!! Шатахуун импортлогч хэдэн компани аргаа бараад танай төлөөлөгчдийн зардлыг даая гэсэн нь дэндүү аргаа барсан хэрэг юм шүү.

МАН-ын генсек Д. Амарбаясгалангийн томилуулсан Газрын тосны газрын дарга Эрдэнэбаяр гэж ац нөхөр ” Би ийм хүнд нөхцөлд Роснефтьтэй гэрээ хэлэлцээ хийж чадахгүй” гэж хэлээд шууд зугатсан байна НОВШ-оо! Ийм дорой Засгийн газар, ийм сулаас сул Ерөнхий сайд, ийм арчаагүй төрийн албан хаагчтай байх гэж!!! Ээ, заяа нь хаясан Монгол минь ээ!!! Цуглаж болно, олноороо гэсэн шүү дээ!!!

Яг л байгаа биз дээ! Шатахууны хомсдолд тэгээд шатахуун импортлогчид буруутай юм гэнэ дээ! Тэд Оросоос дээрэмдэж ирэх байсан юм уу? Бизнесээ ингэж зориудаар унагаадаг гэж хэлэх гээд л байна тийм ээ! “Эрчис-Ойл” гэж төрийн, хувийн алин болох нь үл мэдэгдэх компани байгуулснаа яагаад ярьсангүй бэ?

100 тэрбум төгрөг тэр компанидаа оруул гэж хувийн хэвшлийнхнийг шахаж дарамталж байгаагаа бас яагаад халахгүй бна бэ? Ерөнхий сайд аа! Хувийн хэвшлийн энэ хэд чинь зунаас хойш гэрээ, хэлэлцээрт оръё гэж Танаас гуйсан бна. ОХУ-аас бүр урилгаа ч ирүүлсэн байхад яах гэж нөөц хангалттай бий, үнэ өсөхгүй гэж ард иргэдээ хуурсан юм бэ?

Ядаж хоёр алхаад баригдахаар худлаа ярь л даа Оюун-Эрдэнэ ээ! Хятад А-92 ийг орлох бензин нийлүүлж чадахаар бна Засгийн газрын түвшинд ярьж шийдэх юм бна гэж хувийн хэвшлийнхэн танай Засгийн газарт бичгээр, амаар нэг биш удаа санал хүргүүлж байхад яагаад хөдлөөгүй юм бэ?

Яг өнөөдөр л Хятадын элчин сайдтай уулзах гэж арчаагаа алдах хэрэг байсан юм уу! Чи ядаж хариуцсан яамны сайд, ГТГ-ын дарга нар гэсэн амьсгаа нарт хариуцлага эхлээд тооц! Тэд чинь ямар үүрэгтэй бүтэц, хүмүүс юм бэ?

Ядаж гэмшиж сураач Оюун-Эрдэнэ ээ! Чамайг алхам тутамдаа худлаа ярьдаг гэдгийг чинь монголчууд мэддэг болсон шүү дээ! Хувийн хэвшлийнхнийг бүү гутаа! Чи Ерөнхий сайд гээ биз дээ!!!

Ядаж гэмшиж сураач Оюун-Эрдэнэ ээ! Чамайг алхам тутамдаа худлаа ярьдаг гэдгийг чинь монголчууд мэддэг болсон шүү дээ! Хувийн хэвшлийнхнийг бүү гутаа! Чи Ерөнхий сайд гээ биз дээ!!!

Таны бодол...

Hits: 22

Back to top button