Улс төр

Аса аварга яагаад уурлав? АН-ын их хурлын дараа юу болов? АН-ын АН ЦАВ нийлсэнгүй…

Өчигдөр буюу их эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу өвлийн эхэн сарын шинийн нэгэнд хуралдсан АН-ын онц их хурал намын дэмжигч, ард түмний хүсэн хүлээсэн шиг үр дүнтэй байж чадсангүй.

2 хуваагдсан намаа нийлж нэг толгойтой болох болов уу гэж харж байсан ч талаар болж Онц их хурал хатуухан шүүмжлэл хэлсэн гишүүдээ хурлаас хөөж, үг хэлэхээр зорин ирсэн зарим гишүүдээ өшиглөн буцааж, итгэж найдаж байсан зүйлс талаар боллоо.

АН ахиж хэзээ ч нийлэхгүйгээр ан цавтай болжээ.

Ямартаа ч хурлын дараа намын лидерүүдийн дунд нэлээд ширүүхэн маргаан явагдсан бололтой. Тэр уурандаа Аса аварга шөнө дунд учиргүй бухимдаж цахим орчинд баахан х.а.р.а.а.л урсгажээ. Зарим нь түүнийг халамцуу байна гэж хүртэл бичжээ.

АН-ын Их хурал гишүүд төвтэй болж чадвал өөрчлөгдөж, шинэчлэгдэхийн дохио. Гэвч Цогтгэрэлийн талынхан аймаг, аймгаас өөрийн талын хэдэн хүнээ авч ирсэн юм уу даа. Тэрэнд нь Эбэ, Үүл нар очиж.
Гишүүдийн идэвх, гишүүдийн оролцоо, гишүүдийн үйлдэлгүйгээр аль ч намд дотоод ардчилал гэж ёстой лөөлөө.

Онц Их хурлын индрийг нөгөө л Элбэгдорж, Бат-Үүл эзэгнээстэй. Тэд АН-ыг тараасан, одоо эвлүүлнэ гэж байхгүй ээ. Намын дотоод ардчилал, намд асуудлыг шийднэ гэдэг нь ГИШҮҮДИЙН ОРОЛЦООГООР л шийдэгдэнэ. Хэдэн дарга зүгээр эрх мэдэл, эрх ашиг л хөөдөг. Гишүүд нь дуу хоолойгоо хүргэж, оролцож чадвал дарга нараа зөв зүгт залж чадна.

Тэгээд ч ийм асуудал байхад ганц өдөр болоод өнгөрдөг Онц Их хурал ч гэж юу байхав.
Ямар хурал болох гэж байгааг М.Тулгат нь мэдээд очоогүй юм шиг байна.

АН хэдэн зуун мянган гишүүнтэй гэдэг билээ дээ,итгэл үнэмшлээ өгсөн гишүүд нь дуугарч,нэгдэж, доороосоо хөдөлгөөн өрнөж байж л өөрчлөгдөнө шүү.

 

 

Таны бодол...

Hits: 228

Back to top button