Боловсрол

Бааварын зарим үйлдэл таалагддаггүй ч койны талаар санал нэгтэй байна. Койн бол МӨРИЙТЭЙ ТОГЛООМ. Энд дарж уншаарай.

Монголын хип хопын холбоог тэргүүлж явсан энэ залуугийн койны талаар хэлж байгаа зүйлийг уншаад үзэхэд илүүдэхгүй шүү.

Баавар ингэж бичжээ.

Койн бол Монголын нийгэмд үнэ цэнэ үүсгэдэггүй, юу ч бүтээдэггүй, ямар ч үйлдвэр, сургууль, цэцэрлэг барьдаггүй, талх ч авч болохгүй, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт эсвэл зээл болон гарч ажлын байр нэмэгдүүлэхгүй, ямар ч мөнгийг өсгөдөггүй, эдийн засгийн хөгжилд туслахгүй, өөрөө өсдөггүй, ямар ч баталгаагүй, зөвхөн түрүүлж орсон 5% нь хожуу орсон 95%-ийнхаа мөнгийг хувааж авах асуудал юм.

Ядарсан өвөө, эмээ, таны ээж, аавын мөнгө л хожигсдыг баяжуулж, ялагдагсад гудамжинд гарах мөрийтэй тоглоом билээ.

Криптовалют гэсэн гоё нэрээр халхавчлан, технологи яривч 600,000 иргэний 2 их наяд төгрөгийг эдийн засгийн эргэлтэнд оруулалгүй түгжин, санхүүгийн системийн бэлэн мөнгийг хомсдуулж, 30,000 иргэн хожиж, үлдсэн 570,000 иргэн 1,8 их наяд төгрөгөө алдана. Крипто нь өөрөө 0,00 (хий хоосоноос үүссэн) гэдэг мөн чанарыг агуулж байгаа тул мөнгөө алдсан хүмүүсийн итгэл алдрахад эцэстээ үнэ цэнэ нь 0,00 л болно.

Хоосон зүйлд мөнгөө оруулан, график харж залбирч байгаа бол та аль хэдийн мөнгөө алдсан. Сервер унтрахад бүх зүйл дуусна.

Хүмүүс хамтдаа нийгмийнхээ сайн сайхан, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж байж хөгждөг болохоос биш могойн зураг шэйр хийн, койн-оор ашиг олж бусдынхаа мөнгийг луйвардана гэвэл бид хэзээ ч сайхан амьдрахгүй.

Богино хугацаанд 100-1000% ашиг хийнэ гэдэг нь ядарсан эмээ, өвөө, таны аав, ээжийн мөнгийг дээрэмдэж байгаагаас ялгаагүй, ёс суртахуунгүй хэрэг юм.

Криптовалют нь ямар ч бүртгэлгүй тул аливаа улсын далд эдийн засгийг дэмжиж, хууль бус хүний наймаа, хар тамхи, мөнгө угаах хэрэгсэл болдог бөгөөд Европын Холбоо, FAFT болон бусад байгууллагуудаас хяналт тавихыг шаарддаг болсон.

Таниас гуйя: Хий хоосон зүйлд өөрийн амьдралын цаг хугацаа болон мөнгийг бүү үр. Бодитоор харж, хөдөлмөрлөж амьдраарай.

 

Таниас гуйя: Хий хоосон зүйлд өөрийн амьдралын цаг хугацаа болон мөнгийг бүү үр. Бодитоор харж, хөдөлмөрлөж амьдраарай

Таны бодол...

Hits: 64

Back to top button