Боловсрол

Тансаг 5 ШАРК-д хэлэх үг байна: Соёлын сайд чинь өмнө нь бөхөлзөх ёстой энэ эрхмийн хийсний хажууд та нарын хийсэн жулдана шүү.

Шарк Танк бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтын санхүүжилт өгөх, бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл гэхээсээ илүү бүтээж хөдөлмөрлөж яваа хүмүүсийн бизнесийг, төслийг, хүсэл мөрөөдлийг хап гээд л идчихэж байгаа МАХЧИН загас шиг санагддаг болчихоод байгаа.

Ялангуяа “Амьтны хүрээлэн” төсөлдөө хөрөнгө оруулалт авахаар хүрэлцэн ирсэн Л.Сайнбатын оролцсон дугаарыг үзээд энэ бодол минь утгаараа лавширчихлаа.

Иргэн Л.Сайнбаяр Монгол Улсын Засгийн газрын тэр тусмаа Монгол HD телевизийн тэргүүн мисс, одоо Соёлын сайд хийж байгаа Ч.Номин таны хийх ёстой ажлыг ганцаараа нуруун дээрээ өчнөө жил өөрийнхөө хичээл зүтгэлээр авч явсан атал таны сувгаар явдаг “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцоод урам биш нурам болоод гарч ирэхийг харахдаа энэ ахын өмнөөс гол дээр юм тээглээд болдоггүй ээ.

Л.Сайнбаяр компанийнхаа 30%-г санал болгон 1,200,000,000 төгрөгийн санхүүжилт хүсссэн ч Шаркууд жинхэнэ аварга загас шиг царайлж, энэ төслөөс гарч байгаагаа мэдэгдсэн.

Миний мэдэхийн “Талын жононгууд” компанийн захирал Л.Сайнбаяр энэ амьтны хүрээлэнг байгуулахын тулд аль 2013 онд явуулын амьтны хүрээлэн ажиллуулах газрыг эрх бүхий байгууллагууд шийдэж өгөхгүй байгаа талаар хэвлэлийн хурал хийгээд явж байсан.

Л.Сайнбаяр гэдэг хүний бор зүрхээрээ ажиллуулж байгаа энэхүү амьтны хүрээлэн 2012 оноос хойш монголын хүүхэд багачуулд эх оронд амьдарч байгаа 30 гаруй төрлийн 100-аад амьтныг бодитоор, амьдаар нь танилцуулж, оюун ухаанд нь хөрөнгө оруулалт хийж баяр баясал, дурсамж бүтээж яваа буянтай нэгэн.

Ковидын 2 жилд 5-6 хүүхэдтэй айл хоногийн хоолоо залгуулахад хэцүүхэн байсныг хүн бүр л мэдэж байгаа. Тэгвэл хэн ч анхаарч дэмждэггүй энэ амьтны хүрээлэн байгаа 100 амьтнаа эрүүл саруул байлгахын тулд яаж аргалж, яаж хуруу хумсаа хуйхалж өнөөдрийг хүрснийг нь тансаг 5 шаркын хэн ч үнэлсэнгүй.

Л.Сайнбаяр танаар иргэн хүнийхээ хувьд би лав бахархаж байна. Та энэ махчин шаркуудын шоуны нэвтрүүлгээс санхүүжилт авч чадаагүй ч та бол хүүхэд багачуудад аз жаргал бэлэглэж, амьдралынх нь мартагдашгүй дурсамжийг бүтээж өгдөг жинхэнэ шидтэн юм шүү.

Төв аймгийн Баянчандманьд байх тэдний “Амьтны хүрээлэн”-д тогос шувуу Монголд хэрхэн өсч үржиж байгааг, чонын сүрэг хэрхэн идээшин дассаныг, анаконда аварга могой, бяцхан бамбарууш, шилүүсний зулзага зэрэг 100 гаруй амьтныг амьдаар нь харж, дуу хоолойг сонсож, хооллож, хамт зургаа авахуулж хүүхэд багачууд маань дэлхийтэй танилцдаг юм шүү.

Таны бодол...

Hits: 281

Back to top button