БүсгүйчүүдУрлаг

Дэлхийн миссийн зохион байгуулагчид Монголын оролцогчийн үзүүлбэрийг суудлаасаа босож халуун алга ташилтаар үнэлжээ

Энэ жилийн “Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн уран нугараач бүсгүй Анугийн Бөртэ-Үжин өрсөлдөж байна. Дэлхийн миссийн титмийг тэргүүндээ залах сүүлийн шатны шалгаруулалт хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна.

70 дахь удаагийн тэмцээний сүүлчийн шалгаруулалтын арга хэмжээ АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэлд орон нутгийн цагаар 2021 оны 12-р сарын 17-ны өглөөний 08:00 цагт эхлэх бөгөөд тус тэмцээнийг МНС телевиз 6 дахь жилдээ Шууд дамжуулан үзүүлэх юм байна.

Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа А.Бөртэ-Үжингийн хувьд ясгүй мэт, резинэн биетэй мэт уян хатан байдлаараа тэмцээнд оролцогсдыг гайхшруулаад байгаа.

2 мин 40хөн секундийн түүний гайхалтай үзүүлбэрийг үзсэн бусад орны миссүүд болон зохион байгуулагчид суудлаасаа босон халуун алга ташилтаар баяр хүргэсэн.

Ингээд зөвхөн монгол хүний бие махбодийн гайхалтай ур чадвараараа дэлхийн 130 орны миссүүд дундаас Авьяаслаг мисс хэмээх эрхэм номинацийн эзэн болж шилдэг 16-д шалгараад байгаа билээ.\

Авьяаслаг бүсгүйдээ амжилт хүсье.

Таны бодол...

Hits: 241

Back to top button