Сонин хачин

Гурван монгол эрийг ганц солонгос зодсон гэхээр гайхаад байсан юм. Гэтэл ийм явдал болж…

Тэгсэн ч болов уу гэж бодоод байсан юм аа. Монголчууд л болсон хойно шинэ жил тэмдэглэхээр бөөнөөрөө цуглараад уусан байж таараа. Уусан хүмүүс хоорондоо муудалцсан л байж таараа…

Өчигдөр БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-аас Сөүлийн баячуудын гэгддэг Ганнамын гудамжинд Монголын 3 иргэн зодуулсан тухай мэдээлж, манайхан Солонгосчуудыг бараг л нөгөө хэргээс болоод албаар ингэлээ гэцгээж байсан.

Тэд мэдээлэхдээ БНСУ-ын Сөүл хотын Ганнамын гудамжинд Шинхён метроны буудлын ойролцоо гурван Монгол иргэнийг Солонгос иргэд шалтгаангүйгээр зодож танхайрсан хэрэг гарчээ.

Сөүлийн Сочү дүүргийн цагдаагийн газар тус зодооны хэргээр БНСУ-ын иргэн А-г баривчилж, хэрэг нээн шалгаж байна. Мөн бусад гэмт этгээдүүдийг барихаар ажиллаж байгаа тухай бичсэн.

Гэтэл хэрэг илрүүлэлтийн явцад энэ асуудал Солонгосчуудтай ямар ч хамааралгүй болоод эхэллээ.
Монголын ЭСЯ-ны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэргийн талаар тодруулахад манай улсын 8 иргэн хоорондоо маргалдсан явдал болсон гэж мэдээлсэн байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг сүртэй зодоон болж, нэгнийхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан зүйл байхгүй, хэргийг хянан шалгаж байгаа гэжээ.

Эх сурвалж: ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

 

Таны бодол...

Hits: 682

Back to top button