БүсгүйчүүдГоо сайханОддын амьдрал

Мөнхийн залуу байх гэж хэт хөөцөлдөх хэрэггүй шүү, бүсгүйчүүд ээ! Нас насандаа арчаатай байхад л болно

Загвар өмсөгч Одгэрэлийн нэг шоуны үеэр авахуулсан зураг олны дунд сенсааци болж байна. Мөнхийн залуу тодотголтой бүсгүй маань танигдахын аргагүй гарчээ. Зураг бүхэн дээр сайхан гарах албатай биш л дээ. Гэхдээ л түүний бие тийм ч сайн биш байв уу, эсвэл гоо сайхны мэс ажилбарууд хэтэрсэн үү Одгэрэлийг яалт ч үгүй нас дарж байгаа нь харагдаж эхэллээ.

Мөнхийн залуу хүн гэж юу байхав дээ, ямар чөтгөр шулам биш. Манайхан нэг дөвийлгөхөөрөө хүнийг үүлэнд хүртэл нисгээд, нөгөөх нь тэрэнд нь дүйцэх гэж байдгаараа хичээж эцэст нь амьдралын жам, насны намрыг бие махбодь нь дийлэхгүй бодит үнэнд тулдаг.

Сүүлийн үед топ модель маань хэчнээн гоё хувцас өмсөж хэчнээн үнэтэй брэнд рекламдавч нэг л биш харагдаад байдаг болж. Хэт туранхай, эцэнхий, нүүрний арьс нь суларч, инээмсэглэж байгаа нь сэтгэлээсээ биш болохоор цаанаа нэг гунигтай.

Зөвхөн камерын өмнө инээмсэглэж, бусад үед уйтгарлаж, олноос нуугдан ганцаараа уйлж, баяр ёслолоор хамт суух хань ижилгүй, хайртай хүнээ санасан үедээ залгаад дуудчихаж чадахгүй ийм л амьдралаар хэчнээн ч жил амьдрав даа, Одгэрэл минь.

Гадуур топ модель П.Одгэрэл шиг болмоор байна гэх загварын охид бүсгүйчүүдийг хараад үнэхээр гайхдаг. Энэ амьдрал харагдаж байгаа шигээ сайхан биш гэдгийг та нар одоохондоо ойлгохгүй л дээ.

Үд хүртэл унтдаг, гэрийн ажил гэж мэдэхгүй, 1 ширхэг буузыг 20 минут зажилж иддэг, жин нэмчихнэ гээд хамт суугаад цатдалаа идэж чадахгүй, ажил нь дандаа үдэш оройн цагаар, эрчүүдийн нүдний зугаа болсон, царай зүс, гоо сайхандаа хамаг мөнгөө зарцуулж, өмсөх зүүхийнх нь үнэ дийлдэхгүй ийм эмэгтэйтэй ямар эр хүн хамт амьдарья ханилья гэж хуримын бөгж барихав дээ.

Загварынхны амьдрал бол залуу насны л хийх ажил. Насаараа ийм байж чадахгүйгээс хойш ядрахад хөл хучаад өгөх ханьгүй, өвдөхөд шөл чанаад өгөх нөхөргүй хүйтэн хоосон л амьдрал хүлээдэг гэдгийг ядаж энийг уншаад нэг бодоход илүүдэхгүй шүү, охид бүсгүйчүүд минь.

Хамгийн гол нь энэ мөнхийн залуу гэгддэг сайхан ах эгч нар чинь охид бүсгүйчүүл та нарт бодит амьдрал нь ийм гунигтай байдаг гэж хэзээ ч хэлэхгүй л дээ. Тэд өөрсдийгөө үлгэрийн мэтээр төсөөлүүлж, хэчнээн хүний амьдралыг үрдэг гээч.

Үнэндээ загварын гэгддэг хүүхэлдэй шиг бүсгүйчүүдийн амьдралыг өрөвдөж байна шүү.

Сүүлдээ мөнхийн залуу байх гэсэн мөрөөдөлдөө хууртагдаж янз бүрийн мэс ажилбарууд хийлгэсээр байгаад нүүр царай нь засал авахааргүй болчих вий дээ. Зүгээр л нас насандаа жаахан арчаатай толигор байхад л болно шүү дээ.

 

Таны бодол...

Hits: 10480

Back to top button