Эрүүл мэнд

Сайдын хэлснээр үнэхээр эмч, эмнэлгийн ажилтнууд омикрон хувилбартай тэмцэх бэлтгэлээ бүрэн хангаж чадсан болов уу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд амралтын өдөр буюу энэ хагас сайнд Баянзүрх дүүргийн тандалтын баг, 26 дугаар хороо, 27 дугаар хорооны өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүд дээр очиж ажиллан Чингэлтэй дүүргийн зарим эмийн сангуудаар оржээ.

С.Энхболд сайд Коронавируст халдварын энэ удаагийн давлагаа томуутай хавсарч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна гэж сэрэмжлүүлсэн юм.

Мөн тэрээр коронавируст халдварын өмнөх давлагаануудыг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын нөр их хичээл зүтгэлээр даван гарсан. Энэ удаа ч тэд маань шинэ давлагаатай тэмцэх бэлтгэлээ бүрэн хангаад байна гэж мэдэгдсэн.

Энэ удаагийн давлагаа нь томуутай хавсарч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, гэр ажлаас өөр газраар зорчихгүй байж, агааржуулалт муу, олон хүн цугласан газраар аль болох орохгүй байх, гараа тогтмол халдваргүйжүүлэхийг анхааруулж байна.
Мөн дархлаажуулалтын нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэв.

Сайдын хэлснээр үнэхээр эмч, эмнэлгийн ажилтнууд коронавирусийн шинэ давалгаа буюу омикрон хувилбартай тэмцэх бэлтгэлээ бүрэн хангаж чадсан болов уу? Эхний хэд хоногийн байдлаар л гэхэд хэвтэх эмнэлэг ор олдохгүй, эм тариа нь хүрэхцэхгүй хэцүүхэн л байгаа сураг дуулдсан даа.

Таны бодол...

Hits: 41

Back to top button