Хэрэг зөрчилЭдийн засаг

Өнөрөө чи шүү. Хөгжлийн банкыг ДАМПУУРУУЛАХ НЬ хэнд ашигтай гээч. Тэднийг тултал нь бичээрэй…

Зариг ч яалт ч үгүй нэг зүтгэхээрээ эцсийг нь хүртэл ухаж төнхөх юм даа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бичсэн таамаг хэдэн сарын дараа биелэх магадлал маш өндөр байгаа нь үнээн.  Ичих булчирхайгүй банкныхныг яая даа…

Сүүлийн хэд хоног Монгол Улсын Засгийн газрын харьяа гэгддэг Хөгжлийн банкыг тойрсон үр дүнгүй өр зээлүүдийн тухай мэдээлэл сонин хэвлэл бүрээр гарч, цахим орчинд жинхэнэ бантан хутгаж байгаа.

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн тухай цуврал нийтлэлүүдийг хамгийн сайн бичиж байгаа, хамгийн улайран хөөцөлдөж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл яалт ч үгүй “ЗАРИГ” болоод байна.

Мэдээллийг боловсруулж, гүнд нь орох тусмаа томчуудын увайгүй үйлдэлд уур хүрч, хэлэх ч үг олдохгүй дотор бачуурах нь аргагүй л дээ.

Өнөрөө өнөөдөр өөрийнхөө цахим хуудсанд нэгэн ноцтой таамгийг бичжээ.

Би огт таамаг бичдэггүй. Таамагладаггүй. Гэхдээ… Хөгжлийн банкны асуудлаар Төрийн ордонд ажиллалаа. Сэтгүүлч миний мэдрэмжээр Хөгжлийн банкийг дампууруулах гэж байгаа юм шиг санагдлаа.
Цаас голдуу барьцаалаад, үлгэр бичээд 1,3 их наядыг салхинд хийсгэжээ.

Уур хүрээд бн, бүх ярилцлага мэдээллийг ЗАРИГ РУУ ороод үзээрэй!!! гэжээ.

Таны бодол...

Hits: 22

Back to top button