Монгол ёс заншил

Дэндүү их санагдах Монгол минь. Сар шинээр ийм сайхан залуусыг метронд харах гэж…

Буурал жил улирч буянтай жил айлчилж эх нутагт маань хаврын урь орж байна. Монголчууд маань дээл хувцсаа зэхэж маргаашийн мандах нарнаар золгоно доо.

Харийн улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудад маань үндэсний баяр ялангуяа цагаан сар, наадам хоёр яалт ч үгүй сэтгэл зүрхийг хөвсөлзүүлдэг баяр билээ.

Олнодо пэйж дээр тавигдсан энэ пост болон зургийг хараад Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудаараа маш их бахархлаа.

Яасан ч сайхан залуусав дээ. Зүс царай, бие хаа дэлхийн алдартнуудаас дутах юм ер алга.

Уг нь хэдхээн хувиа хичээсэн сэтгэлгүй эрхмүүдийг эс тооцвол ийм л сайхан залуус түрэн гарч ирж байгаа юмсан даа. Мандан бадрах болтугай, Миний Монгол.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй, энэ дэлхийд тархан суусан Монголчууд минь.

 

Таны бодол...

Hits: 22

Back to top button