Спорт

Өвлийн олимпийн дуулианы эзэн болоод байгаа уран гулгагч Камила бэлтгэлээ хийсээр байна.

Оросын уран гулгагч, Европын аварга, “Бээжин-2022” Өвлийн олимпийн багийн төрөлд алтан медалийн болзол хангасан Камила Валиевагийн допингийн шинжилгээнд хориотой бэлдмэл илэрсэн тухай бүтэн хоног бараг шуугилаа, дэлхий даяар.

Энэ шинжилгээ нь өнгөрөгч 12 дугаар сард хийсэн шинжилгээ гэгдээд байгаа.

Английн Inside the Games портал, АНУ-ын NBC Sports зэрэг барууны томоохон мэдээллийн хэрэгслүүд энэ тухай голлон бичиж, таамаг дэвшүүлж, мэдээж Оросын хэвлэл, мэдээллүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байна.

Харин өнөөдөр өглөөний бэлтгэлдээ Камила ирсэн. Энэ нь түүний хувьд сайны дохио байж ч магадгүй юм.
Одоогоор Валиеваг ганцаарчилсан төрлөөс хассан, Оросын Олимпийн хорооны уран гулгалтын багийн тэмцээний алтан медалийг хураах эсэх тодорхойгүй хэвээр л байна.

Камилагийн дасгалжуулагч Этери Тутберизе нөхцөл байдлын талаар ” Хов живээр хөөцөлддөггүй” хэмээн эрсхэн, товчхон хариулт өгсөн.

Харин ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс: ” Шинэ мэдээлэл алга. Өчигдөр болсон бүх цуурхал, таамаглалын тухай ярихгүй. Цаашид ч цуурхал, таамаглал гарах нь тодорхой. Бидэнд талуудтай зөвлөлдөх, ярилцах шаардлага гарсан нь үнэн. Допингийн талаарх цуурхал бол таамаглал. Тэгээд ч Олимпийн допингийн шинжилгээтэй холбоотой асуудлыг CAS( Court of Arbitration for Sport буюу Спортын арбитрын шүүх), ITA( International Testing Agency буюу Дэлхийн допингийн эсрэг төвийн харьяа Олон улсын шинжилгээний агентлаг) хариуцдаг болохыг хэлэхийг хүсч байна. Үүнээс илүүг хэлэх боломж алга” хэмээн Хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ.

Энэ тухай Таван цагариг сонины сурвалжлагч Ц.Энхтүвшин мэдээлжээ. 

Өвлийн олимпд урд хөрш маань манай хойд хөршийн тамирчдыг жаахан хавчаад байна уу даа.

Таны бодол...

Hits: 22

Back to top button