Спорт

15-тай охин уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль авч чадах эсэхийг харах л үлдлээ.

Оросын Холбооны Улсын тамирчин, уран гулгалтын од Камила Валиевагийн асуудлаар Спортын Арбитрын Шүүх хангалттай удаан хуралдаж, өнөөдөр шийдвэрээ танилцууллаа.

Ямартаа ч 15 настай оросын залуу тамирчин шүүхийн шийдвэрийн дагуу маргааш болох эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцох эрхтэй болов.

Харин сэтгэл санааны энэ мэтчилэнгийн дайралт болон олон нийтийн зүгээс үзүүлж байгаа дуулиан шуугиан насанд хүрээгүй охины сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх аргагүй байна. Тэрбээр алтан медаль хүртэх магадлал өндөртэй тамирчдын нэгээр нэрлэгдэж байгаа юм.

Харин уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль авч чадах эсэхийг харах л үлдлээ.

Тэрбээр өвлийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээнд гайхалтай амжилт гаргаж, шигшээ багаа алтан медаль авахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэвч хориотой эм хэрэглэсэн нь тогтоогдсоноор Камила Валиева тэмцээнээ үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн билээ.

2021 оны арванхоёрдугаар сард түүний шинжилгээнээс сэргээшийн төрөлд ордог хориотой бодис илэрсэн ч тухайн үед Оросын Сэргээштэй Тэмцэх Агентлаг RUSADA түүний Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхийг түдгэлзүүлэлгүй хэвээр үлдээж байжээ.

Харин Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) энэ асуудлаар хангалттай удаан хуралдаж, эцэст нь уг шийдвэрийг хууль бус гэж үзээд шүүхэд давж заалдаад байв.

Таны бодол...

Hits: 17

Back to top button