Үзэл бодолЭдийн засаг

Хөгжлийн банкны дуулиан хүн бүрийн улс төрийн өвчнийг хөдөлгөж байна. Хотын дарга асан Э.Бат-Үүлийн ээлжит захидал энэ тухай…

Хөгжлийн банкны дуулиан хүн бүрийн улс төрийн өвчнийг хөдөлгөж байна. Шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсон саатуулагдаж байгаа Хотын дарга асан Э.Бат-Үүл ч мөн дуугүй суусангүй, захидал илгээлээ.
Тэрбээр “ХӨГЖЛИЙН БАНК, ГЭР ХОРООЛОЛ”-ыг тойрсон асуудалд тайлбар, байр сууриа илэрхийлсэн байна.

Хотын дарга асан Э.Бат-Үүл захидалдаа “Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.6 их наяд хүрсэн нь гол харлаж үхмээр тоо. Сайтар нягтлан шалгасан бол хэмээн тодруулахын учир нь зарим нэг компанийн зүгээс ташаа мэдээлэл өглөө гэх гомдол гарчээ.

Ташаа мэдээллийг засаж болно. Харин 1.6 их наяд хүрсэн чанаргүй зээлийг засах нь маш хүнд хүчир зорилт. Боломжгүй бол биш. Засах аргаа зөв олбол мөнгө хөрөнгө оргүй хоосон руу алга болохгүй.

Хөгжлийн банкны эл будилаан төр эдийн засагт хутгалдан оролцох хэрэггүй гэдгийн том нотолгоо.
Хөгжлийн банк хувийн банк байсан бол ийм явдал болохгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ одоо юун үзэл санаа, суртлын маргаантай мантай. Алдсан мөнгөө олж авах асуудал “хоолойд тавьсан хутга” болчхоод байгааг Мандуул захирал дэндүү тодорхой хэллээ.

Миний бодлоор Засгийн газар яаралтай Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулах тухай хуулийг боловсруулан, түргэвчилсэн журмаар УИХ-д өргөн барих дэгийн заалтыг ашиглан, шууд хэлэлцүүлэн батлуулах хэрэгтэй.

Хуулийн хүчээр өр барагдуулах ажлыг шуурхайлахгүй, гурван шатны шүүхээр явахдаа хүрвэл, тэгээд л өнгөрлөө гэсэн үг. Олон түмэн баахан сенсаци болгон шуугьж байгаад л алсдаа сонирхохоо болино. Урьд урьдын ийм туршлага цөөнгүй бий. Тэр тусмаа, Хөгжлийн банкны эх үүсвэр хадгаламж эзэмшигчид, даатгалын сан зэргээс бүрдээгүй учир шууд биеэр хохирох иргэд үгүй.

Ачааны хүнд нь хэдэн том татвар төлөгчид дээр л бууна. Тийм учраас, олон түмний анхаарлыг, Хөгжлийн банкны өр барагдуулах үйл ажиллагаанаас холдуулж хөндийрүүлэхгүйн тулд хуулийн төсөлд ард түмнийг төлөөлөх хороо байгуулах заалтыг зайлшгүй оруулах нь зүйтэй санагдана” гэжээ.

Таны бодол...

Hits: 11

Back to top button