БоловсролХэрэг зөрчил

Хэдэн сайд, хэдэн төр солигдсон ч ганхаагүй Мөсөн хатан гэсэх болов уу? Ж.Соронзон захирлын тухай энэ баримтууд үнэн бол… Энд дарж унш.

Хөгжлийн банкны дуулиантай зэрэгцэн бас нэг мэдээлэл олны анхаарлыг татаж эхэллээ. Энэ бол Монгол-Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хатан мэт авир, хаан мэт дарангуйллын тухай сенсааци. Сэтгүүлч С.Будрагчаа хэмээх залуу 20-30 жилийн хувийн засаглалын эсрэг тэмцэл зарлаж байна.

Шууд.мн сайтын сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлаар “Паразит” хэмээх нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн бөгөөд нэвтрүүлгийнхээ явцад олж авсан мэдээллүүдээ нэгтгэн Ж.Соронзон захирлыг хувьдаа их хэмжээний мөнгө завшсан талаар цуглуулсан баримтууддаа Авлигатай тэмцэх газарт гардуулан өгчээ.

Тэрээр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад БШУЯ-ны харъяа Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига албан тушаалын гэмт хэргийг шалгуулах тухай албан бичгийг, бусад нотлох баримтуудын хамт өгсөн.

Энэ баримт дунд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Жамбын Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн төрсөн дүү Жамбын Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй Эрхга ХКК-тай Түрээсийн гэрээ гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015 оноос 2021 оныг дуусах хүртэл хугацаан 845,874,070-1,120,987,008 төгрөгийг жил бүр шилжүүлж байсан баримтыг холбогдох Түрээсийн гэрээний хамт өгөөд байгаа юм.

Зөвхөн мэдэгдэж байгаагаар 2015-2021 оныг хүртэлх хугацаанд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн данснаас нийт 46 удаагийн гүйлгээгээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, Авлигын эсрэг хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасныг шалган тогтоож, гэм буруутай этгээдүүдийн хууль бусаар олсон орлогыг буцаан төлүүлэхийн зэрэгцээ дээрх хүмүүст хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэж сэтгүүлч залуу итгэж байгаа гэнэ.

Ж.Соронзон захирлын хувьд аль дээр үеийн л багш нараа дарамталдаг, зоддог, загнадаг гэж яригдсан ч хаант засаглалтай мэт 3-р сургуулийн захирлын албан тушаалыг 20-30 жил хашсан эрх мэдэлтэн.

Энэ залуугийн дэлгэж байгаа баримт бол мөсөн уулын зөвхөн ил харагдах хэсэг нь гэж зарим хүмүүс үзэж байгаа. Дараах баримтуудыг С.Будрагчаа дэлгэжээ.

Өөрийн төрсөн дүү Жамбын Содбилэгтийн овгийн эхний үсгийг зориудаар өөрчилж Ш.Содбилэгт болгон гэрээ байгуулж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн.

Нөхөр Н.Лүндэндоржийг өндөр насны тэтгэвэрт суусных нь дараагаас эхлээд өөрийнхөө сургуульд нийгмийн багшаар ажилд авч сар бүр 4 сая 500 мянгаас 10 сая 868 мянган төгрөгийн цалинг олгож төрийн өмчийн төсвийн бус мөнгийг онц их хэмжээтэйгээр шамшигдуулсан.

Нэг хүүхдээс жилийн төлбөрт 4-6 сая төгрөгийн төлбөр авдаг ба үүгээр жил 13 тэрбум төгрөг олно. Өндөр албан тушаалд очсон цагдаагийн албан хаагч, төрийн албан хаагч нарт хүүхдээ манай сургуульд сургана уу гээд урилга явуулчихдаг. Ингээд л хүүхдээр нь далимдуулан албан тушаал, эрх мэдэлтэй томчуудыг тархиддаг бололтой.

Энэ Монголын хууль чинь мөнгөтэй, баян хүнд үйлчилдэггүй ядарсан жирийн хүнд үйлчилдэг ийм байдлаа болиулаач ээ. Ард түмэнд шударга цагдаа, шударга хууль гэдэг байдлыг харуулаач ээ гэдгийг л хүсэж байна” гэж сэтгүүлч залуу ярьжээ.

Монголын боловсролын салбарт Ж.Соронзон захирал өөрийн байр суурийг нэгэнт эзэлсэн, хийсэн бүтээсэн зүйлтэй гэдгийг нь хэн ч үгүйсгэхгүй боловч үнэхээр энэ мэдээллүүд үнэн бол мөсөн уул хайлах цаг болсон бололтой.

Мөсөн хатан гэсэх болов уу?

 

Таны бодол...

Hits: 23

Back to top button