Үзэл бодол

Цэнхэр үст эгчид таалагддаг, үзэл бодлыг нь  хүндэлдэг сэтгүүлч байдаг юм байна гэдгийг өнөөдөр л мэдэж авлаа. 

Цэнхэр үст Цэрэн эгч бол нийгэмд болж буй үйл явдлыг хатуухан хэлдэг, цахим орчинд байтугай бодит амьдралд хэн нэгэнд манж зан гаргаж байгаагүй шударга хүн билээ. Түүнийг сэтгүүлчдийг магтаж байсныг ер харж байсангүй. Магтах нь битгий хэл эсрэгээрээ үнэн мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой атал хэн нэгний гар хөл бол яваа сэтгүүлчидтэй ширүүхэн тулдаг гэж хэлж болно.

Энэ эмэгтэйд таалагддаг, үзэл бодлыг нь  хүндэлдэг сэтгүүлч байдаг юм байна гэдгийг өнөөдөр л мэдэж авлаа.

Тэрээр цахим хуудсандаа дараах постыг оруулжээ. 

Сэтгүүлч Отгон ул суурьтай, судалгаатай, тоон баримттай бичдэг. Тэр Хөгжлийн банкны тухай ганцаараа олон жил дуугарсан, харин цөөхөн хүн анзаарсан.

Тэр сэнсаац хөөсөн хөөсөрсөн аахилсан бичлэг хийдэггүй учраас массын үзэлт хандалт бага. Гэтэл Лодойсамбуу, Өнөрцэцэг нарыг далайн гүнд нуусан хар хайрцагыг түлхүүрдээд чандын чанад дахь нууцыг олчихсон мэт манайхан магтаад сүйд… та нар л хараагүй байсан болохоос судлаач Ганаагаас өгсүүлээд бичээд сэрэмжлүүлээд байсан.

Манайхан нийтээрээ юм уншдаггүй, манайхан нийтээрээ манарч зөв бурууг ялгахаа байсан, Манайхан туйлширч сонсох гэсэн зүйлдээ итгэдэг болсон, Хөөсөрч аахилсан гүтгэлэгийн чанартай бичлэг нийтээрээ шимтэнэ.

ХБны зээлдэгчид Сахал Эрдэнэбилэг, Экс ерөнхийлөгч Баттулга, газрын наймаачин Бадамжунай, УИХын гишүүн Б.Дэлгэрсайхан, ЕС асан Ж.Эрдэнэбат гэх мэт Монголын топ хулгайчууд байна. ХБ шалгах гишүүд гэж үнэн чадамжгүй гарууд, дээр нь Өнөрцэцэг Лодойсамбуу мэтийн захиалгын таглаанууд.

Хөгжлийн банкны шалгах комисст сэтгүүлч Отгон, судлаач Ганаа, ЕС асан Бямбасүрэн гуай, Банкны хүүлэлтийн талаар хамгийн их тэмцсэн Жагар, Монголын банк санхүүгээр сүүлийн 10 жил дуугарч тэмцсэн Баярхүү гуай гэх мэт улс орох ёстой. Мэдлэг чадамж хийсэн ажлын хувьд зүйрлэшгүй.

Өнөрцэцэг энд оюуны чадамж хүрэхгүй. Захиалгынхаа мөнгийг аваад лайваа хийгээд явбал барав.
2022.02.16 Цэрэн

Таны бодол...

Hits: 10

Back to top button