Эдийн засаг

Крипто, койн, цахим арилжаагаар тэрбумтан болсон Домог IZ мөнгөө алт болгох болов уу, доллар болгох болов уу?

Манайд БАЙРАА, МАШИНАА зарж КОЙН худалдаж авсан хүмүүс ЯМАР ОЛОН байдаг юм бэ? Украйны асуудал хурцдах сургаар л дэлхийн крипто зах зээл нуран унахад тун ойрхон болчихлоо. Хамаг мөнгөөрөө токен авсан хүмүүс мөнгөө өсгөх гэсэн биш эсрэгээрээ доош нь нугалж магадгүй болчихов уу?

Крипто, койн, цахим арилжаагаар биднээс хэдэн шат өндөр явж байгаа Домог IZ энэ талаар өнөөдөр өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Тэрээр бичихдээ:

Украйн асуудал илүү хурцадмал байдал руу шилжээд дайн болохоор болвол дэлхийн крипто зах зээл тодорхой түвшинд нуран унаж Монгол токенууд ч бас дагаж унах нь тодорхой.

Гэхдээ дэлхийд буцаад крипто өсөлт ирэх үед Монгол токенууд дагаж өсөх нь юу л бол гэж бодож байна. Хэрэв Монгол токен ихэнх эзэмшигчид гадаад хүмүүс байдаг бол хамт дагаад өснө гэж үзэж болох байсан.

Дайн болвол Орос улсаас төмөр замаар ирж байгаа импорт хэвийн байх уу? хэрэв импорт зогсвол Монгол улс Хятад улсаас илүү хамааралтай болох уу? Ер нь бэлэн мөнгөө ийм үед үл хөдлөх хөрөнгө эсвэл юан болгож хөрвүүлэх ёстой юу? Ер нь иймэрхүү үед яах ёстойг олон улсын эдийн засаг сонирходог хүмүүс сэтгэгдэл бичиж хэлэлцээрэй, би бас хувьдаа хариулт олж авмаар санагдаад байнаа.

Та хэд юу гэж бодож байна? гэжээ.

Түүний постны дор сэтгэгдэл бичсэн хүмүүсийн ихэнх нь хамгийн найдвартай зүйл мөнгө дансаа алт болгоод олон улсын банканд хадгалах явдал гэж бичиж байна. Дайны жилүүдэд хөрөнгө мөнгөтөй хүмүүс тэгэж ирсэн одоо ч тэгэж бгаа гэж бичицгээж байна.

Харин IZ мөнгөө алт болгох болов уу? Эсвэл доллар болгож дарах болов уу?

 

Таны бодол...

Hits: 9

Back to top button