Дэлхий

Владимир Путин мэдэгдэл хийснээр Вангагийн зөгнөл биелэж дэлхийн III дайн эхэлчихлээ. Энд дарж унш.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчиндээ Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах тушаал өгснөө дөнгөж сая зарлав.

Украины засгийн газрын армийн довтолгоо эрчимжсэнтэй холбоотой цэргийн тусламж үзүүлэх хүсэлтийг Донецк, Луганскийн салан тусгаарлагчид ОХУ-ын ерөнхийлөгчид гаргасан бөгөөд эдгээр мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх зарлигт Путин гарын үсэг зурсны дараа энхийг сахиулах үүрэгтэй Оросын цэргийн хүч Донбасст нэвтэрсэн билээ.

Харин тэрээр өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ Украиныг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөө байхгүй, зөвхөн Донбассын бүс нутагт довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ажиллагаа явуулна гэжээ.

Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний хариуд АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

Хэрвээ Украины эсрэг түрэмгийлэл цааш үргэлжилбэл Өрнөдийн холбоотнууд дараагийн шатны хориг арга хэмжээгээ зарлахаар төлөвлөж байна.

Ванга юу зөгнөсөн бэ?

Хэдийгээр Ванга олон жилийн өмнө нас барсан ч түүний таамаглал үнэн гэдэгт олон хүн итгэдэг. Вангагийн зөгнөсөн доорх таамаглалуудын 85 хувь нь биеллээ олжээ.

Үзмэрч Ванга 1979 онд зохиолч Валентин Сидоровтой уулзах үеэр “Бүх зүйл мөс шиг гэсэх ч зөвхөн Владимир болон Оросын алдар л үл хөндөгдөнө. Владимир Путин 2018 оны сонгуульд ялна” гэж хэлжээ.
Харин Дэлхийн 3-р дайны тухай нас барахынхаа өмнөхөн Ванга: “Орос улс оршин тогтноод зогсохгүй дэлхийд ноёрхоно” гэж хэлсэн байдаг.

Зөнч Ванга 2022 онд юу болно хэмээн таамагласан бэ?

2021 он нь коронавирусийн тахлын хоёр дахь жил, АНУ-ын бослого болон бусад олон томоохон үйл явдлуудыг агуулсан бол 2022 он илүү их үйл явдалтай байх бололтой гэж Ванга хэлж байв.

Түүний зөгнөсөн 2022 онд болох үйл явдлын таамаглалууд дараах байдалтай байна.

2022 онд виртуал ертөнц рүү шилжинэ. Энэ удаад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөлдүү вирус гэссэнээс үүдэлтэйгээр Сибирьт өөр тахал илэрнэ.

Олон хот усны хомсдолд орж, өөр шийдлүүдийг ашигласнаар улс төрийн үр дагаварт хүргэнэ.

Харийнхны довтолгоо астеройдтой хамт ирнэ. Цаг агаарын хэт дулаарлаас болж царцаан нүүдэл газар тариаланг бүрхэж Энэтхэг өлсгөлөнд нэрвэгдэнэ. Австрали болон Азийн зарим хэсэгт үер усны гамшиг, газар хөдлөлт, цунами болох нь нэмэгдэнэ.

Зөнч Ванга ирээдүйн талаар өөр юуг таамагласан бэ?

Дэлхий даяар 2025-2028 оны хооронд өлсгөлөн үгүй болно. БНХАУ АНУ-ыг гүйцэж түрүүлэх болно. 2033-2045 он хүртэл туйлын мөсөн бүрхүүлүүд хайлж, далайн түвшин нэмэгдэнэ. Эмч нар ямар ч өвчнийг эсийн үржлийн технологиор эмчлэх боломжтой болно. 2072 оноос эхлэн анги давхаргагүй коммунист нийгэм байгальтай хамт цэцэглэн хөгжинө. Ангараг гаригт колони бий болсноор энэ цөмийн гүрэн болж, 2170-2256 он хүртэл дэлхийгээс тусгаар тогтнолыг шаардах болно.

5079 онд орчлон ертөнц сөнөнө.

Таны бодол...

Hits: 25

Back to top button