БоловсролХүмүүс

30 жилийн турш НОЁРХЛОО ТОГТООНО гэдэг чадалтай хүний хийдэг ажил. Гэхдээ эцсийн үр дүн ийм л байдаг.

Зарим нь бахархаж харин зарим нь энэ хүнийг үзэн ядаж байгаа. Аль нь ч байсан 30 жилийн турш НОЁРХЛОО ТОГТООНО гэдэг чадалтай хүний хийдэг ажил.

Ойрын үед олны дунд сенсааци үүсгэсэн бас нэгэн асуудал бол Монгол-Оросын хамтарсан ЕБС-ийн захирал Ж.Соронзон болон Монгол Оросын 3-р сургуультай холбоотой маргаан байлаа.

Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар төмөр хатагтай Ж.Солонго “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид ярилцлага өгөхдөө ажлаа өгөхөөр шийдсэн тухайгаа ярьжээ.

Ж.Соронзон: Баяртай гэж хэлэх цаг улам бүр ойртсоныг надад маш сайн ойлгууллаа.

АТГ-т өгсөн, нууц гэх материалууд нууц биш ээ. Бүгд манай шилэн данснаас гарсан ил материал. Мөнгө идэж уудаг байсан бол шилэн дансан дээрээ тавьчихаад байх уу?

Харин энэ бүх хар мэдээ мэдээлэл дунд хүүхэд болон гаднаас ирж ажиллаж буй багш нарын сэтгэл зүй гэмтэх вий гэсэн л болгоомжлол байна.

Энэ сургуульд суралцаж зорилгодоо хүрсэн, одоо суралцаж байгаа, үр хүүхдээ итгэж элсүүлсэн эцэг эхчүүд та нарын итгэлийг даахын төлөө зүтгэсэн миний 30 жилийн хөдөлмөр зүтгэлийг нэг шуугиан үгүй хийж чадахгүй байх аа.

Та нартаа баяртай гэж хэлэх цаг улам бүр ойртсоныг энэ шуугиан надад маш сайн ойлгууллаа” гэжээ.

“Монгол Оросын хамтарсан 3-р сургууль бол хүүхэд бүрт ижил чанартай боловсрол эзэмшүүлдэг сургууль юм шүү. Ийм системийг 2-3 жилийн дотор хийнэ гэж байхгүй. Маш олон жилийн хөдөлмөр орно. Мэдээж Соронзон захиралтай шууд холбоотой. Албан тушаалын төлөөх улс төрчдийн тоглоом болгохыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж Ж.Солонго захирлыг өмөөрч тэмцэл хийн жагссан эцэг эхчүүдэд харин ихэд баярласан гэнэ.

Төмөр хатагтай удахгүй захирлын албаа өгөхөөр шийдэж байгаа бололтой.

Таны бодол...

Hits: 19

Back to top button