БүсгүйчүүдДэлхийХүмүүс

Улс төрчдийн булхайг шээсийг нь гоожтол хэлдэг АЛИСА ВАЙДЕЛЬ. Энэ эмэгтэй одоо л танигдаж байгаа юм биш ээ. Энд дарж унш.

Өчигдрөөс цахим орчинд энэ эмэгтэйн зураг хөвөрч эхэллээ. Орос Украйны хооронд болсон мөргөлдөөний жинхэнэ дүр төрхийг Бундестагийн хурал дээр улайтал нь хэлсэн Германы парламентын гишүүн эмэгтэй.

Одоо л дэлхий нийт анхаарч харж байгаа болохоос Алиса Вайдель бол үргэлж үнэнийг хэлдэг хатуу, зарчимч, зоригтой эмэгтэй билээ. Ямар сайндаа л түүнийг ирээдүйн Ангела Меркель гэхэв.

Орос-Украйны дайн чухам юунаас болсныг тэр Бундестагийн индэр дээрээс чин шударгаар ингэж дүгнэжээ.

Барууныхан бид Орос улсыг үнэндээ 20 жил доромжилсон. Бид өөрсдөө буруутай. Европын холбоонд оруулна, НАТО-д элсүүлнэ гэж хэзээ ч биелэгдэхгүй амлалтуудаар Украиныг өдөөж турхирсан нь том алдаа байсан. Ингэснээр Украиныг энэ аюултай байдал руу татан орууллаа.

21.03.2018, Berlin: Alice Weidel (AfD), Fraktionsvorsitzende, spricht im Deutschen Bundestag nach der Regierungserklärung der Bundeskanzlerin. Foto: Wolfgang Kumm/dpa +++(c) dpa – Bildfunk+++ | Verwendung weltweit

НАТО тэлэлт бидний аюулгүй байдалд шууд халдаж байна гэж Орос улс 20 жил анхааруулсан. Украин улс давж болохгүй тэр улаан шугам нь болчихлоо.

Одоо биднийг энэ дайн руу татан оруулах гэж байна. Ингэх юм бол бид өөрсдөө амиа хорлож нуруугаа хугалж байгаатай адил. Одоо Герман улс энэ үйл явдалд шударга тоглолт хийх ёстой, хийж ч чадна.

Бид эрүүл ухамсраар зуучлах, бидэнд итгэдэг болох улс төр хийх цаг болсон. Энэ нь тусгаар улсаараа үлдэх бидний зориг юм гэжээ.

Таны бодол...

Hits: 29

Back to top button