Эдийн засаг

Өнөрөө сэтгүүлч бухимдсандаа ингэж бичсэн ч гэсэн үнэнийг л хэлж. Өөрөө өртэй байж бусдад санхүүжилт өгнө гэж байх уу?

Монгол HD телевизийн контент болох Шарк танк нэвтрүүлгийн хоёр шүүгч Монполимет группийн Мөнхнасан, экс ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн нар Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй яваа нөгөө алдарт найдваргүй зээлдэгчдийн тоонд орсон байгаа билээ.

Өөрсдөө өртэй хүмүүс нээрээ л бусдад санхүүжилт олгоод хэдэн зуун сая, тэрбумаар нь цацаад байх нь яаж ч бодсон эрүүл үйл ажиллагаа биш биз дээ?

Хөгжлийн банкны эргэн тойрон дахь үйл явдал, найдваргүй зээлдэгчдийг олон нийтэд танилцуулахад хүчин зүтгэж байгаа Зариг сайтын Өнөрцэцэг захирал цахим хуудсандаа энэ талаар бичсэн нь хэдхэн цагийн дотор 500 share аваад байна.

Өнөрөө сэтгүүлч ингэж бичжээ. 

Хөгжлийн банкийг тоносон Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн, гарын үсэг зурж зээлчихээд төлөхгүй гүрийгээд байгаа Монполиметын Мөнхнасан нар шарк болж жүжиглээд бусдад зээл олгох гээд ухаантай царайлаад бгаг харахаар үнэндэ бөөлжис хүрдэгдээ. Өчнөөн олон шударгаар бизнес хийдэг, хувийн хэвшлийнхэнг доромжилж бндаа 🤮

Эхлээд өрөө төлчих л дөө, гуйж байна🥺

Энэ хоёрт ямар юмнынх нь бизнесийн туршлага байдаг юм бэ, ядаж бүх зүйлийг тэгээс нь эхэлж зүтгэж үзсэн юм уу 🤮 гэжээ.

Таны бодол...

Hits: 8

Back to top button