УрлагҮзэл бодол

С.Баярсайхан: МЗЭ түүнийг ЗОХИОЛЧ гэж үнэлж эгнээндээ аваагүй байхад түүнд ГАВЬЯАТ цол өгчихлөө… Тэр зохиолч биш зохиогч…

Өчигдөр Мартын 8-ны баярын өдөр эмэгтэйчүүдийн маань дундаас олон гавьяат, олон алтан гадастан  төрлөө. Мэдээж тэдний шагнал бүх хүнд таалагдах албагүй л дээ. Эрхэм зохиолч, найруулагч Баярсайхан өөрийн цахим хуудсандаа энэ талаар хатуу хэдий ч үнэн үгтэй нийтлэл оруулжээ.

Соёлтын Баярсайхан гэдэг энэ эрхэм бол Драмын урлагийн шилдгүүдийн “Гэгээн Муза” наадмын хошой шагналт, МЗЭ-ийн шагналт зохиолч, урлагийнхан дундаа өөрийн гэсэн үзэл бодолтой, өвөрмөц ертөнц гэдгээрээ танигдсан нэгэн билээ.

Тэрээр ингэж бичжээ.

Би цолыг хүндэлдэг л дээ гэхдээ Шүүдэрцэцэг ГАВЬЯАТ болчихоор ёстой хэхэхэ гэхээс өөр хэлэх үг олдсонгүй…

Монголын Зохиолчдын Эвлэл бол бас л цензур өндөр байгууллага шүү дээ… Нам ёстой хамаагүй цорын ганц газар… Тэр байгууллагад элсэж орно гэдэг бол Монгол улс тэр хүнийг ЗОХИОЛЧ хэмээн хүлээн зөвшөөрсөн гэсэн үг…

Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь өөрөө маш том зүйл юм… Дэлхийн аль ч улс оронд нүүр бардам “Би Монгол улсын зохиолч” гэж хэлэх эрхтэй болно…

Монголын Зохиолчдын Эвлэл түүнийг ЗОХИОЛЧ гэж үнэлэж эгнээндээ аваагүй байхад түүнд ГАВЬЯАТ гэх цол өгчихлөө… Тэр зохиолч биш зохиогч…

Бичсэн номнуудыг нь уншаад ур чадварыг нь олон мэргэд үзээд хараахан ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛД авч болохооргүй гэж шийдсэн байдаг…

Хаанаас ямар байгууллагаас түүнийг тодорхойлсон бэ? Ямар хамт олны хурлаар түүнийг хэлэлцэж ийм өндөр цолонд хүрэхийг шийдэж хуралдсан бэ? Ёстой хэхэхэхэ.

Ядаж ЯАМ-ны жуух бичиг ч байхгүй хүн шууд ГАВЬЯАТ болж болдог байх нь… гэжээ.

С.Баярсайхан найруулагчтай санал нийлэх хүн нэлээд байгаа байх аа.

Таны бодол...

Hits: 16

Back to top button